Хүний дархлааны тогтолцоо нь үхлийн аюулт коронавирусын нянг устгаж чадахгүй байна. Ийм ч учраас хүний биед нянг эсэргүүцэх “Antibody” буюу эсрэгбиет үүсэх боломжгүй нь тодорхой болсон. Тэгвэл судлаачид энэ биетийг Өмнөд Америкийн лам гөрөөсөөс олсон байна. Шинжилгээгээр лам гөрөөснөөс гаргаж авсан хоёр ч төрлийн эсрэгбиет нь “Ковид19”-ын нянг идэвхитэй дотвтолж байгаа нь батлагджээ. Эсрэгбиет нь “SARS-CoV-2” вирусын тосорхог уутан бүрхүүлд нэвтрэн орж нянг өдөөгчийн үйл ажиллагааг идэвхигүйжүүлжээ. Ингэснээр вирус устгагдахгүй ч блоклогдох нь бүтэн батлагдсан байна. Шинжилгээний энэ үр дүн нь коронавирусын вакцин гаргах төсөлд шинэ хандлага оруулжээ.Өдгөө судлаачид вакцин бүтээх хүртэл вирусыг блоклох эсрэгбиетийг эмчилгээнд өргөнөөр ашиглах санал дэвшүүлжээ. Энэ эмчилгээг халдвар дөнгөж авсан өвчтөнд хэрэглэхэд өвчлөлийн хүндрэлийг бууруулах, хөнгөн хэлбэр лүү шилжүүлэх боломжтой агаад улмаар амь насаа алдах эрсдэлийг бууруулах гэнэ. Тэгээд ч лам гөрөөснөөс гаргаж авсан эсрэгбиетийг амьсгалын замаар цацаж шүршиж цацлага маягаар хэрэглэж болох давуу талтай аж.
Эх сурвалж : https://sciencecodex.com/antibodies-llamas-could-help-fight-against-covid-19-646049