Рагу Рамен Сингапурт дуу бичлэгийн студид ажиллаж байгаад МУГЖ Б.Сарантуяа, "Камертон" хамтлагийнхантай танилцаж, Төрийн соёрхолт Д.Болдын дуу бичлэгийн студид ирсэн. Монголд долоон жил амьдарсан Рагу сүүлд "Ргоsound"студид дууны инженерээр ажиллаж байсан юм. Телевизийн нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж, бараг л монголжсон Рагу Төрийн соёрхолт түүхч Х.Нямбуугийн охин Н.Өнөржаргалтай гэрлэж, Америкт амьдрахаар явсан. Одоо Нью Йоркод ажиллаж амьдарч байгаа. Монгол эхнэртэй, Монглд олон жил амьдарсан Рагу Рамен Монголд одоо ч элэгтэй нь, фэйсбүүкт постоо монгол хэлээр, ккириллээр бичдэгээс харагддаг. Монголын уран бүтээлчидтэй ойр ажилладаг Рагу энэ сонин зургийг фэйсбүүктээ оруулжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, "Шуранхай"-н Үүрийнтуяа, Рагу Рамен гурав хамтдаа нэг дүрсэнд буужээ.
" Рагу "Монголчуудын амьдралд их өөрчлөлт хэрэгтэй. Цалингийн хэмжээ нь үнэхээр инээдтэй. Тухайлбал, эмч хүн өнөөдөр доод тал нь хагас сая, ихдээ нэг сая төгрөг авч байж сайхан амьдарна. Сингапурын эмч 10 мянган доллар авдаг. Швейцарт 20 мянган доллар авдаг. Гэтэл Сингапурт одоогоос 40 жилийн өмнө ус хомсдолтой, алт, газар байгаагүй. Тэгэхээр монголд өч төчнөөн баялаг байна. Одоо зөв бодлого хэрэгтэй. Тэр УИХ-ын гишүүд нь “Оюутолгой”, “Тавантолгой” гээд л хөөцөлдөөд байх юм. Энэ бишээ. Намайг анх ирэхэд гуйлгачин хүүхдүүд зөндөө байсан. Одоо ч хэвээрээ л байна. Үүнээсээ эхэлж асуудлыг авч үзэх хэрэгтэй" гэж ярилцлага өгч байлаа. Эхнэрийнхээ хийдэг цуйванд, Б.Сарантуяа, Наран, Б.Маралжингоогийн хүчтэй хоолойнд дуртай Рагу "Киви"-гийнхнийг сайхан хувцасладаг хэрнээ муу дуулдаг гэж шүүмжилсэн удаатай.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.