alim.mn | 2024.12.23
Белоруссын ерөнхийлөгчийг “Ковид19”-ын шинжилгээ өгвөл 60 сая еврогийн дэмжлэг үзүүлэх нөхцлийг ЕХ тулгажээ

Европын холбоо Беларусь улсад тун хачирхалтай бас хүнд нөхцөл тулгажээ. Тус холбооны гадаад хэргийг хариуцдаг Жозеп Баррель хэрвээ ерөнхийлөгч Александра Лукашенко нь коронавирусын халдврын шинжилгээ  өгвөл Беларусын эрүүлийг хамгаалах салбарт 60 сая еврогийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэжээ.  Мөн Дэлхийн Эрүүлийг хамгаалах байгууллагын зөвлөгөөг дагаж мөрдөх нэмэлт шаардлага тавьжээ. Одоогоор энэ улс нийтийг хамарсан хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлээгүйн дээр олон нийтийн арга хэмжээ явагдсаар байна. Өмнө нь Беларусын ерөнхийлөгч Александра Лукашенко нь дэлхийг нөмрөөд байгаа цар тахлыг “сэтгэлзүйн хий хоосон айдсаар хөөрөгдөн хуурамч  шуугиан” хэмээн мэдэгдэж барууныхны дургүйг хүргэсэн. Үүнээс гадна манай улсад энэ өвчнөөр нэг ч хүн үхэхгүй хэмээн бардамнасан удаатай.  Уг нь Европын холбооны төсвөөс “Дорны түншлэл” хөтөлбөрийн хүрээнд Беларусьд 60 сая евро хувиарлагдаад байгаа аж.  Барууны хэвлэлд бичиж байгаагаар ерөнхийлөгч Александра Лукашенко нь коронавирусын шинжилгээ өгөхөөс айж байгаа гэнэ.  Тэрээр олон жилийн турш улсаа удирдсан дарангуйлагч маягийн дэглэмийг тогтоосон. Хэрвээ шинжилгээгээр “Ковид19”-ын халдвартай гэж гарвал нэн даруй засгийн эрхээс зайлуулагдана хэмээн айж байгаа гэнэ.

 

Эх сурвалж : https://belaruspartisan.by/politic/499025/

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.185.122
александра гэж эмэгтэй хүний нэр, александр лукашенко
Төстэй мэдээ