alim.mn | 2024.12.23
АТГ, "Таванбогд” -ын Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа. ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон. Тэгвэл дээрх хэрэгт ХААН банк холбоотой хэмээн үзэж, АТГ-аас нэр бүхий хүмүүсийг шалгаж эхэлжээ. . Тэрбээр бусадтай хамтран 20 гаруй тэрбум төгрөгийг тус банкны дансанд байршуулсан гэнэ.

 Ингэхдээ 18 хоногийн хугацаа хэтрүүлэн алдагдал албаар бий болгосон, алдагдалд зориулж 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан байж болзошгүй байгаа аж. АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбоотойгоор Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
4 жилийн өмнө
182.160.37.54
Сахал эрдэнэбилэг энэ баатарсайхан гээд нууц ноёнтон их байнаа,
Зочин
4 жилийн өмнө
202.21.101.130
Дарханд П.Баяраа гэгч НДХ-ийн дарга байхдаа тэрбум төгрөг Чингэс банкинд байршуулан хүүг нь завшиж байгаад баригдсан. Тэр хэрэг юу болсон бэ???
Төстэй мэдээ