alim.mn | 2024.12.23
"Киви"-гийнхэн халуун бүлээрээ

"Киви" хамтлаг 16 жил оршин тогтнож байгаа охидын хамтлаг. Энэ хугацаанд гурван гишүүн солигдож, ахлагч Ука, Намуун хоёр үндсэн бүрэлдэхүүнд үлджээ. Продюсер Б.Ангирмаа шаргал үстэй Ука, бор арьстай Намуун, Энхзол гэсэн гурван охины бүрэлдэхүүнтэй "Киви" хамтлагийг байгуулсан. Удалгүй Энхзол гадагшаа суралцахаар явж, Б.Халиуныг хамтлагтаа авсан. Энэ үе "Киви" хамтлагийн хамаг хит дуу гарсан, оргил үе нь ч гэж үздэг. Б.Халиун удалгүй дуучин О.Анхаатай гэрлэж, хамтлагаасаа гарсан. Хамтлагийнхантайгаа, продюсертэйгээ тааруу харилцаатай байсан үе бий. Гэвч цаг хугацаа хугацаа бүхнийг элээдэг болохоор эргээд "Киви" хамтлагийнхантай уулзаж, хамтлагийнхаа ойн баярт ирэх болсон. Халиуныг хамтлагаасаа гарсны дараа Намууны найз Солонго гэж даруухан охин "Киви"-д нэгдсэн. Удалгүй "Анод"-ын Даваагийн хүү Д.Алдартай гэрлээд, хувийн амьдралаа сонгосон юм. Солонгын дараа мөн л Намууны найз Агий "Киви" хамтлагт ирж, одоо ч хамтдаа байгаа. Гэхдээ сүүлийн үед хамтлагийн ахлагч Ука хувийнхаа карьерыг хөөж, Намуун гэртээ хүүхдээ өсгөж суугаа. Агий, Н.Номтойбаяртай эхнэр хүүхдээс нь салаагүй үеэс уулзаж, Германд ч, Алтай Таван богдод ч хамт явдаг байлаа. Алдарт Түлүүгийн даваанд хамт явж байгаад, осол гаргаж нэр хэсэг "хэвлэлийн баатар" болсон. Харамсалтай нь эцсийн мөчид Н.Номтойбаяр орхиж, Э.Номин гэдэг бүсгүйтэй албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулан, хүүтэй болсон. Энэ бүхэн Агийд хүнд цохилт болж, тайзан дээр гарах битгий хэл гэрээсээ гарахгүй шаналж байгаа гэлцдэг.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ