alim.mn | 2024.12.23
“Петро Чайна Дачин Тамсаг”-ын 21-р талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолоочоос “СOVID-19” илэрчээ

Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” энэ сарын 3-ны өдөр СOVID-19 халдварын шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн дуудлага өгсний дагуу аймгаас Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийн, хяналтад доор тээвэрлэн БОЭТ-ийн Халдвартын тасагт авчирчээ. Эхний ээлжид нэг удаагийн түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг буюу халдваргүй гараад байна. Харин /PCR/ цусны шинжилгээний хариу шөнө 02:00 цагт гарна. Иргэн “Б” өвчний түүхийн асуумжид хоолой нь өвдөмтгий, 2 хоногийн өмнө халууцан хүйтэн ус уусан тухайгаа хэлжээ. Гэвч тухайн иргэн хилийн зоонд орж, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн нарийн шинжилгээ хийгээд байна. Түүнтэй ойр хавьтлын 8 иргэнийг ажиглалтад аваад байгаа ба өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 21 дүгээр талбай руу орж гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ