alim.mn | 2024.12.23
Яруу найрагч Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн болсноор орлого нь 5 дахин өсжээ

Болор цомын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг нь 2016 оны УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан. Сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ МЗЭ-ийг удирдаж байсан үеэс эхлүүлсэн гэдэг.  Яруу найрагч Г.Мөнхцэцэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан удаатай. Учир нь яруу найрагч Цоодолын Хулан түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох наад захын боловсрол, ёс зүйгүй хүн гэж үздэг бөгөөд МЗЭ-ийг толгойлж байхдаа мөнгө идсэн, 80 сая төгрөг завшсан гэж зарласан. Ц.Хулан нь “найз” Г.Мөнхцэцэгтээ гишүүн болсных нь дараа зориулан уртаас урт захидал бичсэн байдаг. Тэнд анхаарал татах хэд хэдэн мөрт бий. Сийрүүлбэл, “...УИХ-ын 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн чи аймаг, сумдын уулзалтууд дээрээ “Ц.Хулан л миний эсрэг байгаа, бусад бүх зохиолч миний талд. Учир нь Ц.Хулан намаас тойрог авч чадаагүйдээ хорсоод байгаа юм” гэж чухам үнэнээс даанч хол юм ярьж, яриулж явна. Харин чиний тойрогт л МАН хүнээ олсонгүй ээ. Англи бүү хэл орос хэлгүй, орос бүү хэл монголоороо бичсэн эцээтэйхэн ганц бүтээлээ нэрлээч! Хэний төлөө, юуны төлөө чи ганц зоригтой дуугарч нийгэмдээ, хүмүүст хэрэг болсон юм бэ? ...Өнөөдөр чи өөрийгөө ямар ажил хийсэн гэж ташаа тулж зогсоно вэ? Соёлын яамыг хуурч аваад миний эсрэг хуралдаа тэн хагасыг нь зарцуулсан 80 сая төгрөгийг хаашаа хийгээ вэ? Хоёр зуу гаруйхан зохиолч цуглах байтал 800 хүнээр төсөв баримт бүрдүүлж, зохиолчдыг доромжилсон хоолонцор өгч, удалгүй АТГ-ын шалгалтаар бүх булхай чинь илэрч 46 сая төгрөг бэлнээр сейфнээс нь гарсан 201301000395 тоот хавтаст хэргээр чинь 2013 оны аравдугаар сарын 12-нд эрүүгийн хэрэг үүсч балраад чи хэнийг гуйж аврагдлаа?...Нэр бүхий Ардын уран зохиолчийн Ерөнхийлөгчид хадаг барьж гуйсны ачинд зүгээр мултарчхаад битгий гэмгүй царайл л даа?!
...Өнөөдөр гэтэл ийм хөлдүү чи төрийг хямралаас гаргах юм гэнэ! Төрийг бүү хэл, төрийн бус байгууллагыг аваад явчих мэдлэг, боловсролгүй, за бүр дүүрчээ гэхэд, ядаж чамд сэтгэлийн боловсрол алга юм байна. МАН-аас УИХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг гэж нэг ийм эмэгтэй Сономын Удвал гуайтай өөрийгөө зүйрлэн “Бага Удвал” хэмээн олон түмэнд хайрлагдсан, Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд гаргаж яваа хэмээн хөдөөгийн итгэмтгий түмэн олонд сурталчилж яваа....Тэрбээр МАН-ын нэр хүнд, дэлгэр их мөнгө, олон алдартан дагуулж яваагаараа сонгогдчих байх. Уг нь нам биш, хүнийг л сонговол дээр байдгийг Дорноговь, Говьсүмбэрийн ард түмэн мэргэн ухаанаараа шийдэх байлгүй дээ” гэжээ.
Юутай ч Г.Мөнхцэцэгийн АТГ-т өгсөн 2015-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал өссөн дүн харагдана. Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд Г.Мөнхцэцэгийн нэг жилийн орлого нь 25 сая төгрөг байсан. Харин 2017 онд 118 сая болтлоо 4.7 дахин өссөн байна. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2015 онд 7.8 сая төгрөг байсан бол 2016 онд 72 сая, 2017 онд 102 сая төгрөг болтлоо нэмэгджээ. Харин 2018 онд 2017 оных нь орлого бараг 50 хувиар огцом буурсан харагдана. Гэхдээ үл хөдлөх хөрөнгөө зарсан борлуулсан зүйл байхгүй, харин ч үл хөдлөх нь нэмэгдсэн дүнтэй байгаа. 
Сайхан хүүхнийг хов дагадаг гэдэг.  "УИХ-ын гишүүн, нэг гишүүн эмэгтэйг жирэмслүүлжээ" гэсэн постыг нэг мэдээлэл ойрд хүн бичсэн. Тэр эрэгтэйгээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг, эмэгтэйг нь яруу найрагч Г.Мөнхцэцэг гэж хэсэг цуурсан.  Тэр хоёр орон нутагт томилолтоор 2-3 хамт ажилласан нь энэ цуу яриаг гаргахад хүргэсэн аж. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.49
Энэ тэнэг авгай ямар юмных нь сайхан байхав дэ кккк, нээх дэбил царайтай авгай
Төстэй мэдээ