alim.mn | 2024.12.23
Хөтлөгч Б.Аригуны шинэ зургууд

"Боловсрол” суваг телевизийн цаг агаарын нэвтрүүлгийн хөтлөгч Б.Аригун задгай хувцаслалт, секси хоолойгоороо олонд танигдсан нэгэн. "Боловсрол" телевизэд байхдаа Яг түүн шиг зэрэг залуусын анхаарлыг татсан олон шоу нэвтрүүлгийн хөтөлсөн. Хөтлөгч Б.Аригун ажлаа сольж, NTB телевизэд орсон билээ. Бууринаасаа хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй гэдэг шиг Б.Ариуган шинэ сонгосон телевизийнхээ эфирээр гарч харагдахгүй л байна. Үеийнхээ хөтлөгчдөөс задгай хувцаслалтаар ялгардаг, хагас нүцгэн зургаа татуулахаас "айдаггүй" Б.Аригун шинэ зургууд авахуулж, залуусын анхаарлыг татаж байна. Б.Аригун “Би тачаангуй, секси хувцаслаж янаг дуу хоолойгоор үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь тачаангуй, секси, эрчүүдийн дур хүслийг татах тэмүүлэлтэй хүн огтоос биш. Энэ бол эфирийн “дүр”, цаг агаарын хөтөлбөрийн контентийн хэлбэр шинж байсан. Өнгөц шинж чанар, гоо сайхан төрх, том хөх өгзөг, үс гэзэг ач холбогдол өгөх үнэт зүйлс биш. Би зүгээр л гоё ганган хүүхэн байсан бол “Боловсрол” телевиз надад тайзан дээр гарах эрх олгохгүй. Энэ бүгдэд тэмцэл байсан. Өөрөө өөртэйгөө тэмцэлдэнэ, хүчилнэ, шүүмжилнэ, дайчилна. Би их сонирхолтой амьдралыг туулж явна” гэж ярилцлага өгч байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ