alim.mn | 2024.12.23
Гучин саяын хөөргөө алдсан Арслан Б.Ганбат лам багшаараа засал хийлгэжээ

 МУ-ын арслан Б.Ганбатыг Увсчууд 16 жилийн дараа нутгаас улсад түрүүлсэн арслан хэмээн ихэд бэлэгшээн талархан хүлээн авсан. Тэр эрчээрээ ч арслан болсон юм чинь аварга болох энүүхэнд гэцгээн ихээхэн найдвар тавьж байсан ч харамсалтай нь хүчтэй арслан цолоо ахиулж чадаагүй.  Гэхдээ төрийн наадмын бус төрсөн нутгийн, нутаг нутгийн наадмын дэвжээ арслангийн хувьд ивээлтэй байж, олон ч бүсийн даншиг, аймаг  байгуулагдсаны ойн баяр наадамд зодоглож түрүүлэн, УАЗ- 469 машинаар олон шагнуулсан. Ламын гэгээний ойд түрүүлчихээд буцаж явахдаа буу алдаж барцад нь арилсан байх.  Нутгийнхаа наадамд түрүүлсний дараа Б.Ганбат арслан нутагтаа хэд хоног амарна хэмээн хамт явсан хүмүүсээсээ сугарч үлдсэн.  Энэ үеэр Б.Ганбат арслан хамаг юмаа алджээ. Алдсан хар цүнхэн дотор нь хөөрөг, түрийвч,  бичиг баримт байсан бөгөөд түрийвчинд байсан бүх мөнгөө алдсан гэнэ. Б.Ганбат Арслангийн алтан нуухтай, шүрэн толгойтой, их гарын манан хөөрөг нь гэхэд гуч хол давсан сая төгрөгийн үнэтэй гэж сайн мэдэх найз нөхөд нь харамсан өгүүлж байна. Арслан ч алдсан хөөрөгтөө харамсаж байгаагаа нуугаагүй бөгөөд олж өгсөн хүнд шууд таван сая төгрөг өгнө хэмээн амлан удаа дараа  телевиз FM-ээр зарлуулсан ч өнөө хэр олдоогүй байна. Харин хулгай хар мөртэй хэмээн сэтгэл эвгүйцсэн арслан хэрэг болсон даруйд Хайлаастын хийдийн хамба лам багш руугаа утасдан утсаар засалхийлгэсэн тухай ойрын эх сурвалж ярьж байна. Бөхөө дээдэлдэг хайрладаг Увсын иргэд энэ хэрэгт ихэд гайхшран арслангийн цүнхийг хулгайлдаг ямар бөх зүрхтэй хүн байдаг байна аа хэмээн халаглажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ