alim.mn | 2024.12.23
Улстөр судлаач эмэгтэй “ОМ502” онгоцонд унтсан зорчигчийн “Айфон 11” гар утсыг сэм аваад баригджээ

Ийм нэгэн гайхалтай явдал болсон.  Иргэн О.Б нь  2020 оны 1-р сарын 18-ны өдөр Япон улсын Нарита хотоос “МИАТ”-ын “ОМ502” дугаарын онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Тэрээр онгоцод Ү-34 дугаартай суудалд суусан багаад онгоц хөөрсөн хойно зүүн талын арын 3-р эгнээ нь хүнгүй байсанд унтах гэж очиж хэвтжээ.  Унтаж  байгаад онгоц газардахаас 30 минутын өмнө өөрийн сууж байсан суудалдаа буцаж суухдаа гэнэт гар утсаа байхгүй байгааг мэджээ. Түүний утас нь дөрвөн сая төгрөгний үнэтэй “Айфон 11 про макс” гэнэ. Ингээд онгоцны үйлчлэгч нарт хэлжээ. Онгоцны арын хэсэгт үйлчилгээ үзүүлж байсан үйлчлэгч нар тэр хавиар хайсан ч олсонгүй. Зорчигч онгоцонд утастай орж ирсэнээ батлаад унтаж байхад утас халааснаас унасныг хүн авсан байх,  зорчигчдыг нэгжүүлмээр байна гэжээ. Харин үйлчлэгч нар нь зорчигчдыг нэгжих эрхгүй гэдгээ хэлсэн. Ингээд зорчигч утсаа алдсан тухай зарыг англи, монгол хэлээр явуулсан ч гарч ирээгүй байна. Эцэст нь онгоцны дарга холбоогоор цагдаа дууджээ.  Гэтэл цагдаа нар онгоц газардаад зорчигчдын бараг тал нь буусан хойно ирсэн. Гэсэн ч тэд алдагдсан гар утсыг авсан хүнийг олжээ. Тэрээр нэгэн улстөр судлаач эмэгтэй байсан аж.  Энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шийдэж хохирогчид утсыг нь буцаан өгчээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.126.88.185
Нэрийг зарла
Төстэй мэдээ