Цар тахлын үеийн “шилэн бүхээгний” үйлчилгээний хэлбэрийг Нидерландын зоогийн газруудад нэвтрүүлжээ
Дэлхийг нөмөрсөн коронавирусын цар тахлын халдврын улмаас энэ улсад үйлчилгээний газруудыг 5-р сарын 19-ний өдөр хүртэл хаасан. Хэдий хорио тавигдаагүй байгаа ч ширээ болгоныг шилэн бүхээгтэй болгосон ресторанууд эхний үйлчлүүлэгчдээ авч эхэлжээ. Үйлчлүүлэгчдийг бусад хүмүүсээс бүрэн тусгаарласан шилэн бүхээгэнд суулгах аж. Зөөгч нар нь амны хаалт, бээлий гээд зохих хамгаалалтын хувцас хэрэглэлтэйн дээр тэд бүхээгд бүрэн орохгүй гэнэ. Захиалгыг шагайж аваад хоолыг тусгай тавиураар ширээнд хүргэдэг. Үйлчилгээний энэхүү хэлбэрийг "Serres Séparées" буюу “тусгаарлагдсан бүхээг” гэж нэрлэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ