ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан өчигдөр /2020.05.07/ цахим уулзалт хийжээ. Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Ялалтын баярын арга хэмжээнд оролцохыг урьсан байна. Цахим уулзалтын үеэр хоёр улсын сайд нар харилцан баярын мэндчилгээ дэвшүүлсэн ба Сергей Шойгу эх орны дайнд Монголын талын оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон ОХУ болон Монгол улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг онцлон тэмдэглээд тус уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудад харилцан анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдсэн байна. Хэдийгээр цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаал хойшлогдоод буй ч Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг оны эцэст болох баярын арга хэмжээнд биелэн оролцож, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ цэргийн жагсаалд оролцуулна гэдэгт найдаж буйгаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлсэн байна. Мөн “Хувьсгалт Монгол” гэсэн бичиг бүхий танк баярын жагсаалд оролцохыг онцолжээ.