Архаг хоригдлууд шоронгийн хуягийг бүтэн өдрийн турш камертаа барьцаалжээ
Энэ явдал 11-р сарын 5-нд Бразилийн Парана мужийн Пиракуарагийн шоронд болжээ. Хоёр харгалзагч архаг гэмт хэрэгтнүүдын камерт ээлжит үзлэг хийхээр очжээ. Хоригдлуудыг бүгдийг нь гаргаад нэг нь буу тулган харгалзаж байх зуур нөгөө камерт үзлэг хийх ёстой байв. Үзлэг хийх харгалзагчийг камерт оронгуут араас нь хоригдлууд дайран орж хамгийн сүүлчийх нь камерийн хаалгыг хаажээ. Хоёрдахь харгалзагч буудсан боловч нэмэр болоогүй. Ийнхүү архаг хоригдлууд нэг харгалзагчийг камертаа барьцаалжээ. Шоронгийн удирдлага болон тусгайнхан ирж бүтэн өдөр хэлэлцээ хийсний эцэст харгалзагчаа суллаж авсан. Хоригдлууд харгалзагчтай эелдэг зөөлөн харьцсан агаад нөхцөл сайтай өөр шоронд шилжүүлэх шаардлагыг нь хүлээж авахгүй байсанд ийм үйлдэл хийжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ