alim.mn | 2024.12.23
АТМ-ын дэргэдээс 135 мянган доллар олоод цагдаа дуудсан залууг төрийн албанд урьжээ

Америкийн Нью-Мексик мужийн Альбрукке хотын 19 настай оюутан Хосе Нуньес Романиз нэгэн шудрага үйлдлийнхээ нэр хүндтэй, алдартай нэгэн болж ажлын гараа нь тавигджээ. Саяхан тэрээр АТМ-аас мөнгө авахаар очихдоо дэргэдээс нь их хэмжээний бэлэн мөнгө олж мэл гайхжээ. Гялгар уутанд 20-т, 50-тын дэвсгэртээр нийтдээ 135 мянган доллар хэвтэж байсан гэнэ.

-Мөнгийг хараад шууд цочирдсон. Энэ үед яах вэ гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн-

Энэ үед ажил тарж банк хаасан тул шууд цагдаа дуудаж иртэл нь мөнгийг сахижээ.  Ийм шийдвэр гаргахад эцэг эхийх нь сургаал хүмүүжил түлхсэн байна.

-Аав ээж хоёр маань хүн амьдрлаа залгуулах мөнгийг өөрөө хөдөлмөрлөж олох ёстой гэж сургасан. Хуурч мэхлэх, хулгай хийж мөнгө олж  болохгүй гэдэг-

Латинамерик гаралт залуу цагдаад мөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн байна. Мөрдөн байцаалтаар АТМ-ыг бэлэн мөнгөөр цэнэглэх үүрэгтэй банкны гэрээт компанийн ажилтан мартаад явсан нь тогтоогджээ. Банк уг компанитай тэр дор нь гэрээгээ цуцалж мартамхай ажилтны хэргийг цагдаад шилжүүлжээ.  Цагдаагийн офицер Саймон Дробик шудрага залууг магтжээ.

-Тэрээр мөнгийг аваад сэмхэн явж болох байсан шудрага үйлийн замыг сонгосон нь тун сайн хэрэг-

Хосе Нуньес Романизын үйлдэл олныг шуугиулжээ. Орон нутгийн эрх барих байгууллагаас түүнд төрийн албанд дадлагажигчаар ажиллах санал тавьжээ. Хотын цагдаагийн газар өргөмлөлөөр шагнасан бол хэд хэдэн компани тус бүр нь 500 доллароор урамшуулжээ.  Альбрукке хотын испани хэлээр нэвтрүүлэг явуулдаг ESPN Radio 101.7 FM радио”Нью-Мексико Lobos” хөлбөмбөгийн багийн бэлэг дурсгалын зүйлсээр мөн шагнажээ. Бас нэгэн испани хоолны зоогийн газар 100 долларын үнэгүй үйлчлүүлэх эрх өгсөн байна.

 

Эх сурвалж : https://edition.cnn.com/2020/05/07/us/albuquerque-teen-turns-in-cash-found-outside-atm/index.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ