“Номгон Санчир” компаний захирал А.Адъяасүрэн УИХ-д нэр дэвшихээр зорьж яваа. Жолооны курс ажиллуулж, нүүрс тээвэрлэдэг бизнес эрхэлдэг энэ эмэгтэйг хятадуудтай ойр ажилладаг гэлцдэг. Сонгуульд нэр дэвшихээр зүтгэж ёстой л сэтгүүл, сонин болгонд яриа өгөх шахуу яваа А.Адъяасүрэн бизнесээ анхаарлынхаа гадна үлдээгээгүй бололтой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд А.Адъяасүрэн 100000 долларын авлигын асуудалд орооцолджээ. А.Адъяасүрэн 100 мянган доллар өгч авалцаж байгаа бичлэг хуулийн хяналтын байгууллагад ирж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан ч дээрээс нэр нөлөө бүхий улстөрч оролцон, энэ асуудлыг хааж хаацайлжээ. АТГ-аас АН-аас нэр дэвших А.Адъяасүрэнгийн гэр нэгжлэг хийсэн ч, дээрээс том ярьснаар ингээд дарагдах бололтой. ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгаланг хойшлуулшгүйгээр баривчилсан. Хурандаа Ш.Амгаланг гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажиллаж яваа А.Адъяасүрэнг хятадуудтай ажилладаг гэдэг. Тийм болохоор энэ 100 мянган ам.доллар яагаад гарч ирэв, төрийн түшээ болохоор зорьж яваа нэр дэвшигч гадныхаас мөнгө авсан байж магадгүй, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэх баталгаа бий юу?