alim.mn | 2024.12.23
"Бамбар хатагтай" Женнифер Жозеф

"Torch lady" буюу  "Бамбар хатагтай" гэж түүхэнд мөнхөрсөн Женифер Жосеф нь ганцхан удаа зураг авалтад орсон боловч хүмүүсийн сэтгэлд хоногшин үлджээ. Хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй тэрээр нэг студид үйлчлэгчээр ажилладаг байжээ. Ердийн нэгэн ажлын өдөр үдийн цайны үеэр оффистоо ганцаар үлдэн цэвэрлэгээ хийж байсан Жениферийг студийнх нь захирал Майкл Хиас олж харан зургаа авахуулахыг санал болгожээ. Түүнийг хамгийн сайн киноны студийн танилцуулгад зориулан зургийг авахдаа эрх чөлөөны бамбарыг бариулжээ. Даавуу нөмрөн бамбар барин хөшигний наана зогссон Жениферийн зураг кино студийн шинэ лого болсон. Үйлчлэгчээр ажилладаг тэрээр түүний дүрх төрх кино бүрийн өмнө гардаг, кино студийнхээ нүүр царай нь болох юм гэж төсөөлж ч байгаагүй гэдэг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ