Дуучин М.Нара, УИХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа. Сошиалд олон дагагчтай М.Нарантуяа бие даан нэр дэвшихээр хуулийн дагуу 801 хүний гарын үсэг цуглуулахаар ажиллаж эхэлсэн. Өмнө нь 801 хүний гарын үсэг цуглуулж бие даан нэр дэвшсэн М.Нара дахиад 801 хүний гарын цуглуулах амархан байх. Гэхдээ нэгэн үе М.Наратай нэг гэрт амьдарч, нэг тогооноос хоолож явсан жүжигчин Батушка хуучин найз бүсгүйгээ дэмжин гарын үсэг зурахаар иржээ. Монголын сайхан хүүхнүүдийн жагсаалтад ордог ч, сүүлийн үед М.Нара найз залуу, хань ижлийн хувьд нэг л азгүй байгаа. Хүүхдийнхээ эцэг Батцацралтай томоохон маргаан үүсгэн, шүүхээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэсэн. АН-ын лидерүүдийн нэг М.Чимэддоржтой хайр сэтгэлийн харилцаатай байсан ч бас л бүтэлгүйтлээ. Энэ үед яг 10 жилийн өмнө хамт амьдарч, үерхэж явсан жүжигчин Батушка ирж, М.Нарад сэтгэлийн дэм өгсөн нь залууст сайхан сэтгэгдэл төрүүлж, Батушка ч эр хүн гэдгээ харууллаа.