“Зууны манлай эстрадын дуучин ” УГЖ Б.Сарантуяаг монголын рок попын түүхэнд жинтэй хувь нэмэр оруулсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Анх “Мөнгөн харандаа” хамтлагт арван хэдхэн насандаа орж ирж байсан тэрээр одоо рок попынхон дундаа “акул” дуучин гэгддэг. МУГЖ Сарантуяаг рок попынхон дотроос биендээ мэс хүргээгүй ганц дуучин гэдэг. Ориг байгаагаараа бусдаасаа ялгардаг поп хатагтай маань Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Поп хатагтай Сарантуяа энэ дөрөвдүгээр сарын 20-нд 50 нас хүрсэн ч үеийнхнээсээ хамаагүй залуу харагддаг. Орчин үеийн бүсгүйчүүд нас бол зөвхөн тоо гэж ярьдаг болсон. Тэгвэл Сараа гавьяат ч өтөлж буйгаа анзаарах завгүй уран бүтээлээ шаргуу хийж байгаа. Мөн Сарантуяаг Оросын нэрт дуучин Алла Пугачеватай монголчууд зүйрлэж 60-70 нас хүрсэн ч гайхалтай хоолой нь цуцахгүй гэж магтдаг.
УГЖ Одончимэг “Х- ТҮЦ” хамтлагийн хамгийн ахмад жүжигчдийн тоонд ордог болсон. Олон жил өрх толгойлж амьдраад залхсан түүнийг анхны нөхрөөсөө салахад хадмууд нь таатай байгаагүй гэдэг. Хамтлагийнхаа залуухан жүжигчин Т.Бархүүтэй нэг гэрт ороход үеийн бүсгүйчүүд нь түүнд атаархаж удахгүй сална даа гэж муулж байсан ч тэдний санасанаар болоогүй, сайхан амьдарч байгаа. Залуу нөхөр Т.Бархүү нь И.Одончимэгээс арваад насаар дүү боловч сайхан бүсгүйтэй ханилсан азтай залуу гэж өөртөө сэтгэл бардам явдаг байна. Алаг нүдэн Одноо бүсгүй өдгөө бас л 50 нас хол гарсан ч залуу бүсгүйчүүдээс дутахгүй эрч хүчтэй цоглог яваа билээ.
Эрос хатагтай гэх тодотголтой МУГЖ дуучин Т.Ариунаа өдгөө нас 50 гарсан хэдий ч хорин хэдтэй охин шиг цоглог харагддаг. Анх “Хуучраагүй жинс”,”Анхны хайр” зэрэг дуунуудаараа урлагт хүч түрэн орж ирсэн тэрээр өнөөг хүртэл урлагтаа үнэнч хэвээрээ яваа. Эцэж цуцахыг мэдэхгүй хөдөлмөрлөдөг Т.Ариунааг рок попын эмэгтэйчүүдээс хамгийн эрч хүчтэй, цоглог дуучин гэж фенүүд нь үнэлдэг. Айл гэрийн эзэгтэй болж томоожсон гэгддэг Ариунааг хоёр хүүхдийн ээж болсон ч намба суугаагүй гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Хоолой маань байгаа цагт хэзээ ч тайзнаасаа буухгүй гэж ярьдаг дуучин мань 50 насын босго давсан ч өтөлж хөгшрөхөөс ухаангүй айдаг гэнэ лээ. Хэд хэдэн удаа нүүрэндээ мэс засал хийлгэсэн Эрос хатагтай маань өглөө нь мэс засал хийлгэчихээд орой нь тайзан дээр гарчихсан дуулаад явж байдагт эмнэлэгийнхэн гайхдаг гэсэн.
Загварын тайзнаа одоо ч зайгаа тавиагүй гунхаж явдаг Топ модель Э.Одгэрэлийг мөнхийн залуугаараа явдаг гэж бүсгүйчүүд атаархдаг. Зарим нь түүнийг нууц жор хэрэглэдэг байх гэж харддаг. Тавин нас хол гарсан ч үеийнхнээсээ хавьгүй залуу харагддаг тэрээр одоогоор гэр бүлтэй болох бодолгүй явдгаа найз нөхддөө ярьдаг гэнэ. Ганц охин нь одоо 30 нас дөхөж, орос злутай гэрлэн ээж болж, ээж шигээ сайхан бүсгүй болж байгаа гэдэг. Сайхан хүүхнийг хов жив тойрдоггүй гэгчээр элдэв эрчүүдтэй үе үе нэр нь холбогддог Э.Одгэрэл бүсгүйг харсан эрчүүд жижигхэн охин гэж андуурдаг.
“Монгол модель” агентлагийн тэргүүн топ модель Болормаа загварын ахмад моделиудын тоонд ордог. Түүний цэл залуухан насыг загварын тайзгүйгээр төсөөлөх аргагүй. Ганц хүүтэйгээ өрх толгойлж амьдарсан ч Болормаа гоо сайхнаа алдаагүй. Аав ээждээ халамжтай сайн охин, ач хүүгээ халамжилдаг сайн эмээ гэдэг юм билээ. Дүүгээ хөтөлж загварын ертөнцөд оруулсан Болормаг жил жилийн “Гоёл” наадмаар олон хүн үгүйлдэг ч тэрээр наадмын үеэр гэрээсээ толгойгоо ч цухуйлгаагүй байсаар удлаа.