alim.mn | 2024.12.23
Амалхааны Эрдэнэбат П.Анужинг нэр дэвшүүлэхээр хөөцөлдөж байна

П.Анужин “Лайв Энержи Групп”-ын Ерөнхийлөгч Амалхааны Эрдэнэбаттай амьдарч, хоёр охины аав ээж болоод 2014 онд шүүхэд өргөдөл гарган салсан. Хатуухан хэлэхэд 2016 онд нэр дэвшсэн П.Анужин хормой хотны явдал нь яригдсаар ялагдсан билээ. Сонгуулийн дараахан хүү төрүүлж, удалгүй ахин ээж болж, Алдарт эхийн одон авах болзлоо хангасан. П.Анужин УИХ-д нэр дэвших хүслээ орхиогүй бололтой. Экс нөхөр А.Эрдэнэбат нь хоёр охиныхоо ээжийг нэр дэвшүүлэхээр  Ардын намын байраар орж гарч яваа гэнэ. Амалхааны Эрдэнэбат НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байсан, Ардын намын удирдлагуудтай сайн танил. Сая сая доллароор хэмжигдэх мөнгөнд нэр холбогддог сэргэлэн нэгэн.

Төрийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь тогтоосон “Шивээ Овоо”-гийн уурхайн лицензийг  хувийн компанийнхаа мэдлийнх болгож, Шинэ шивээ” ХХК-ийн нэрээр орж ирсэн  30  000 000 ам, долларын 70 хувийг хувьдаа авсан гэлцэн, “Нуклер энержи  Монголиа" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн таван сая доллар хувийн дансандаа шилжүүлж авсан гэж бичигдсэн. Асашёорюү Д.Дагвадоржоор зуучлуулан япончуудаас 80о мянган доллар авсан гэхчлэн олон дуулианд холбогдож байсан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ