Болор цомтой яруу найрагч Ж.Мөнхбат өмнөх сонгуулиар Ардын хувьсгалын анхны долоогийн тухай "Доллон бурхан харвадаггүй" кино хийсэн. Тэрбум төгрөгийн төсөвтэй уг кинонд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 100 сая төгрөг хандивласан гэсэн. Амташсан хэрээ 13 дахина гэж энэ сонгуулийн өмнө Ж.Мөнхбат ахиад нэг кино хийжээ. "Түүх мартахгүй" киног УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат, өөрийн номын багш зохиолч Д.Төрбаттай хамтран бүтээжээ. Уг киног үзсэн хүмүүс сэтгэл дундуурхан байгаа. Муу ч, сайн ч, төр намыг нь 44 жил удирдсан Ю. Цэдэнбал гуайг гутааж доромжилсон үг үйлдлээр дүүрэн болохоор ахмадууд хүлээж авахгүй байна. Нийтдээ 2,3 тэрбум төгрөгөөр бүтсэн, үүнээс 500 сая төгрөгийг Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө гаргасан энэ киног мөнгөөр зодож бүтээсэн ч уран бүтээлчдийн сэтгэл дутжээ. МАН-ын бодлого уу, Ж.Мөнхбатын муйхар бодол уу. 2,3 тэрбум төгрөгөөр ийм кино хийхээр ажилгүйдэл, ядуурлаас гаргахад зарцуулсан бол арай илүү үр дүнтэй байх байжээ.