АН-ын дарга С.Эрдэнэ нь 2012-2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдар ажиллаж байсан. Энэ үед ялангуяа 201-2015 оны улсын төсөвд нийгмийн даатгалын том баригууд баригдсан ч хүн амын нягтрал, ачаалал зэргийг тооцоогүйгээс ихэнхи барилгы өрөө тасалгаа нь эзгүй, хоосон ашиглалтын нэмэлт зардал гарган улс хохирсоор байна.
-Нийгмийн даатгалын сангийн 2015 оны Төсвийн тухай хуульд 820.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Нийгмийн даатгалын тасгийн барилга /Архангай, Хайрхан сум/ төсөл, арга хэмжээг батлуулж, хэрэгжүүлэхдээ орон нутгаас санал, хүсэлт аваагүй, тус сумын хүн амын тоо 3.7 мянга байхад 252.0 м2 талбайтай үүнээс ашигтай талбай нь 140.0 м2 хоёр давхар, таван өрөө, машины гарааштай барилгыг барихаар төлөвлөж, хэрэгжүүлсэн байна. Одоогийн байдлаар тус барилгын 1 өрөө, 59.9 м2 талбай болон авто машины гарааш ашиглалтгүй, ашиглалтад орсноос 2018 оныг дуусах хүртэл хугацаанд 28.5 сая төгрөгийн ашиглалтын зардал гарсан байна;
-Нийгмийн даатгалын сангийн 2015 оны Төсвийн тухай хуульд 820.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Нийгмийн даатгалын тасгийн барилга /Сэлэнгэ, Алтанбулаг сум/ төсөл, арга хэмжээг батлуулж, хэрэгжүүлэхдээ хэрэгцээ, шаардлагад үндэслээгүй тус сумын хүн амын тоо 4.7 мянга байхад 252.0 м2 талбайтай хоёр давхар, долоон өрөө барилгыг барихаар төлөвлөж, хэрэгжүүлсэн байна. Одоогийн байдлаар тус барилгын 4 өрөө, 209.0 м2 талбай ашиглалтгүй, ашиглалтад орсноос 2018 оныг дуусах хүртэл хугацаанд 9.7 сая төгрөгийн ашиглалтын зардал гарсан байна;
Архангай аймгийн Хайрхан сумын Нийгмийн даатгалын тасгийн барилгын хэрэгцээ, шаардлагын талаар орон нутгаас ямар нэг санал, хүсэлт хүргүүлээгүй байхад НДЕГ нь Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д оруулан батлуулсан байна. Өөрөөр хэлбэл уг төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө холбогдох байгууллагын саналд үндэслээгүй байна. Шалгалтын хэсгийнхэн Хайрхан сумын Нийгмийн даатгалын тасгийн барилгын ашиглалтын байдлыг газар дээр нь очиж үзээд доорхи дүгнэлт гаргажээ :
-Тасгийн барилга нь 10*12.6 метр хэмжээтэй, 2 давхар 5-н өрөө, автомашины гражийн зохион байгуулалттайгаар баригдан ашиглалтанд оруулсан бөгөөд одоогийн байдлаар уг барилгын 4-н өрөөнд нь Нийгмийн даатгалын байцаагч, хөдөлмөр халамжийн байцаагч, эмийн сан байрлаж үйл ажиллагаа явуулж, 1 өрөө , автомашины граж ашиглалтгүй байна. өөрөөр хэлбэл нийт 252м2 талбайтай барилгын ашигтай 140 м2 талбайгаас 59.9м2 талбай огт ашиглалтгүй байна. 2016 онд ашиглалтанд орсноос хойш 2018 оныг дуустал халаалтын болон гэрэл цахилгааны зардалд нийт 28.5 сая төгрөгийг зарцуулсан байна. Уг барилга нь аймаг, орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслээгүй, үр ашгийн болон урсгал зардлын тооцоо судалгаагүй баригдсанаас өнөөгийн байдлаар уг барилга бүрэн ашиглагдаагүй байхад ашиглалтын зардал нь тогтмол гарч, төсвийн зарцуулалт үр дүнтэй байж чадахгүй байна. Нөгөө талаар 452.8 сая төгрөгийн сангийн хөрөнгөөр энэ барилгыг барьж сангийн хөрөнгийг зориулалт бус, хэт үрэлгэн, үр ашиг муутай зарцуулсан, цаашлаад ижил төстэй барилга, байгууламжтай харьцуулан үзэхэд төсөвт өртгийн хувьд хэт өндөр байх магадлалтай тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах саналыг уламжилж байна-