alim.mn | 2024.12.23
Хэнтийд алт ухдаг Д.Энххишиг захиралтай “Шударга андууд” компанийн хятад ажилчин орон сууцанд мөнгө усаар алт угаасан хэргээс ...

Д.Энххишигийн “Шудрага андууд” компани нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй. Тэрээр хятад түнш Зао Ванбиог/ /Zhao Wanbiаo/-гоор зуучлуулан Шиу Шиа Бан/ Хи Хiabon/-тай хамтран ажиллахаар болжээ. Шинэ түншийн Хятадаас оруулж ирсэн алт угаах тоног  төхөөрөмжийг ажиллуулахаар Пан Зэн Жианг /Pan Zhenjiang/, Занг Бигуй /Zhang Bigui/, Жианг Зонгцай /Jiang Zhongcai/ нарын хятад иргэд ирсэн. Харин тэднийг ахалж ажиллах Зао Юүнжүн /Zhao Yongjun/ нь хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур байжээ.  Монгол захирал хятадуудтай хамт алт ухаад нэг ч грамм алт олоогүй гэсэн бол хятад ажилчид алттай шороогоо Улаанбаатар хот руу зөөдөг байжээ.  Тэд шороогоо Зао Ванбиогийн түрээслэдэг Баянзүрх дүүргийн 3-р хороо, 48а байрны ... тоотод авчирч нэг бус удаа мөнгөн усаар угаасан. Зао Юүнжүн /Zhao Yongjun/ нь уг байранд эхний удаагаа угаагаад алт гараагүй тул угаасан шороогоо орон сууцны байрны гадаахь хогийн цэг дээр хаяжээ. Дараа уурхайд ажиллаад ирэхдээ ахин алттай шороо авчирсан. Ахиад л байрандаа мөнгөн усаар угааж байхад нь цагдаа нар баривчилжээ. Цагдаа нарыг орж ирэхэд төмөр тавган алттай шороогоо угааж байсан гэнэ. Нэгжлэгээр шилэн савтай мөнгөн ус гарч ирсэн. Ингээд хятад иргэдийг бүгдийг нь баривчилжээ. Алтны салбарт ажилладаг хятадууд мөнгөн ус гэдэг зүйлийг мэддэггүй хэмээн хариулжээ. Зао Юүнжүн /Zhao Yongjun/ мөнгөн усаа Хэнтийн Цэнхэрмандалд монголчуудаас худалдаж авсан гэж мэдүүлсэн. Пан Зэн Жианг /Pan Zhenjiang/ гэдэг хятад ажилчин дарга нар уурхайгаас авчирсан алтаа байрны сейфэнд нуудаг гэж илчилжээ. Монгол захирал Д.Энххишиг нь хятад түнш нар нь нийслэл хотод орон сууцны байранд онц аюултай мөнгөн усаар алт угааж байгааг мөн л “мэдээгүй” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ