П.Анужин телевизээр нуур нугас шиг зантай хүн гардаг. Тэр хэрээр олон хүн хүндэлдэг. Гэгээн сайхан бүхнийг амаараа ярьдаг ч, ачир дээрээ эсрэгээрээ, гэр бүлийн талаар тогтворгүй гэж таагүй ханддаг улс бий. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг хийж эхлээд, Л.Баатар, Ч.Ундрал хоёр, А.Эрдэнэбат, П.Анужин хоёр салж, гурван хүүхэд хагас өнчирч үлдсэн нь үнэн. 2016 оны сонгуульд хөл хүнд оролцсон П.Анужингийн хормой хотны явдал сөхөгдөж, дуучин Самандын Жавхланд ялагдсан. Сонгуулийн үеэр Б.Баатарын эхнэр Ч.Ундралтай ам зөрж буй бичлэг задарсан билээ. Тэр бичлэгт П.Анужин, Ундрал руу тас дайрч, “Чи хүүхдээ аваад Баянхошуунд оччихсон байсан авгай биз дээ. Одоо чи юу гээд байгаа юм бэ. Би чам шиг юманд дөрвөн жил доромжлууллаа. Чи солиотой юм бишүү. Чи нэрд гарахын төлөө улайрч явдаг. Чи мэдрэл муутай, галзуу. Чамайг ханилсан хань чинь хүртэл тэгж ярьдаг. Чи өөрөө л хөөгдөөд явчихсан юм байна лээ шүү дээ. “Би чамд хайртай-2”-т тоглуулахгүй бол хүүхдээ гаргахгүй” гэсэн биз дээ” гэж орилж хашгирч хэлсэн нь үлдсэн. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Ч.Ундралыг Баянхошуу руу явчихсан гэж дайрч доромжилж явсан П.Анужин Сонгинохайрхан дүүрэгт, Баянхошуунд нэр дэвшиж байна. Нэг үе амьдардаг газраа ам хэлээр нь доромжлуулсан Баянхошууны иргэд П.Анужинд санал өгөх үү.