Англи бүсгүй Жессика Фицжон нөхөр Ричард болон долоон настай хүү Арчигийн хамт Арабын Эмиратад байнга оршин суудаг. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал дэгдэхээс өмнөхөн өнгөрсөн 3-р сард тэрээр аавынхаа оршуулганд оролцохоор нутаг нисжээ. Энэ үеэр цар тахлын улмаас олон улс хилээ хааж хорио тогтоож эхэлсэн. Англи 3-р сарын 19-нд гадаад нислэгийг хаасан бол тун удалгүй Арабын Эмират мөн хилээ хаажээ. Ийнхүү Арчи хүү ээжээсээ тусгаарлагджээ. Хэдийгээр саяхан Англи нь гадаад нислэгээ сэргээсэн ч Эмриат хилээ хаасан хэвээрээ байна. Ээжгүй өнгөрөөсөн хоёр сарын дараа бяцхан хүү өөрийн амьдардаг Рась-эль Хайми Эмиратын шейх бөгөөд Арабын нэгдсэн Эмиратын дээд зөвлөлийн гишүүн Сауд ибн Сакр аль-Касимид захидал бичиж ээжийг нь хилээр оруулахыг гуйжээ.
Захидал хэрхэн эрхэм дээд захирагчид очсон нь тодорхойгүй ч шейх захидлыг уншаад сэтгэл нь ихэд хөдөлсөн гэнэ. Ингээд Арчигийн ээжид зориулан хилээ тусгайлан нээхийг холбогдох албаныханд үүрэгджээ. Мөн хүүд хариу захидал бичжээ.
Арчигийн ээж Жессика Арабын Эмиратад ирсэн агаад 14 хоног тусгаарлагдсаны дараа гэр бүлтэйгээ уулзах юм байна.
Эх сурвалж : https://www.thesun.co.uk/news/11627559/boy-reunited-with-mum-uae-letter/