Арлын энэ улсын амиа хорлолтын түвшин дэлхийд дээгүүрт ордог агаад жилд 15-16 мянган хүн амиа хорлодог болохыг ХЗЯ-ны мэдээлэлд дурддаг. Гэхдээ коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь энэ таагүй үзүүлэлтийг буулгасан байна. ХЗЯ-ны мэдээгээр өнгөрсөн оны 4-р сартай харьцуулахад амиа хорлолт 20 хувиар буурсан байна. 2019 оны 4-р сард улсын хэмжээгээр 1814 хүн амиа хорлосон гэж бүртгэгдсэн бол энэ онд 359-өөр буурчээ. Сүүлийн үед сургуулийн насныхны дунд амиа хорлолт ихээхэн нэмэгдэж байсан. Тэгвэл 4-р сард өсвөр насныхнаас амиа хорлосон тохиолдол бүртгэгдээгүй байна. Японы сургуулиудын дунд, ахлах ангийнханд ялгаварлан гадуурхах явдал нэлээд тархсан. Харин хөл хорионы үед сургуулиуд хаагдсан тул ийм явдал гараагүй байна. Коронавирусийн цар тахлын хөл хорионы улмаас эдийн засаг ихээхэн хохирсон. Хэрвээ энэ байдал засрахгүй цаашид үргэлжилбээс хямралын улмаас ажил, орлогоо алдсан хүмүүс амиа хорлож эхэлнэ хэмээн судлаачид анхааруулжээ.