Хятадад өшөө авалтын нэгэн сонирхолтой хэрэг гарчээ. Шаньдун мужийн Цыбо хотын Чжао гэдэг бүсгүй найз залуудаа хаягдаад сэтгэл санаагаар унаж гэртээ гурван хоног бүгэн тасралтгүй уйлсан байна. Тэр тусмаа экс нь өөрийг нь араар тавьсанд бүр ч их шаналгасан гэнэ. Гурав хоног уйлж унжсан бүсгүй эксийгээ юу ч болоогүй мэт яваа тухай найз нараасаа сонсоод гомдол нь хорсол болон хувирчээ.
Ингээд эксээсээ өшөө авахаар шийджээ. Энэ сарын 16-нд тэрээр хүнсний ногооны бөөний худалдааны компанид эксийнхээ нэрээр захиалга өгч хаягаар нь нэг тонн сонгино хүргүүлжээ. Хүргэгчид захиалгын эзнээр зөөлгөх гэсэн боловч экс нь утсаа авсангүй. Ингээд тэд шуудайтай сонгиныг дөрвөн цаг зөөж хүлээн авагчийн хаягт заагдсан гэрийн үүдэнд тавьжээ. Орой экс нь ирээд үүдийг нь тагласан бөөн сонгиныг хараад мэл гайхаж цочирджээ. Овоолсон сонгино дээр захиадл байсныг задлахад экс найз бүсгүйгээс нь иржээ.
Залуу уйлсан эсэхийг хэвлэлд бичээгүй байна. Гэхдээ хөрш нарых нь хэлсэнээр сонгины таагүй үнэр байраар нэг тарж тэдний нүд хорсон нулимс нь гарсан гэнэ.
Эх сурвалж : http://zibo.sdchina.com/show/4518907.html