Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлоо нөхөхийн тулд алдарт “Мона Лиза” зургийг зарах санал гаргажээ
Францын Fabernovel” гэдэг инновацийн агентлагийн захирал Стефан Дитенген коронавирусийн цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлоо нөхөхийн тулд Луврын музейд хадгалагдаж байгаа Ленардо да Винчигийн алдарт “Мона Лиза” зургийг зарахыг Засгийн газартаа санал болгожээ.
Өдрөөс өдөрт эдийн засгийн байдал хүндэрч алдагдал өсөж, улсын өр нэмэгдэж, иргэдийн халаас хоосорч байна. Учирсан алдагдал хохирлыг нөхөхийн тулд үндэсний үнэт зүйлсдээ гар хүрэхэд буруудахгүй. Энэ зургийг 50 тэрбум еврогоор зарах хэрэгтэй
Тэрээр зургийг зарсанаар Франц улс түүнийг бүрмөсөн алдана гэсэн хэрэг биш гэнэ. Маш нарийн гэрээ хэлцэл хийж зургийн бүрэн бүтэн байдал арчлалт болон нүүлгэлт зэрэгт оролцож хяналт тавих хатуу нөхцөлтөйгээр зарах хэрэгтэй гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ