Цар тахлын хөл хориогоор сургууль хаагдсан энэ үед Техас мужийн зургаан настай хүү Нокс Брюэр загасчилж сурахаар шийдсэнийг эцэг эх нь дэмжжээ. Ингээд хамтдаа Whitney Lake нуур луу явжээ. Бяцхан хүү загасчилж байхдаа эргээс холгүйхэн нэгэн овортой зүйл хараад хажуугаар өнгөрсөн хүнийг гуйж байгаад уснаас татаж гаргасан байна. Тэр нь төмөр сейф байсан. Ингээд эцэг эхийн хамтаар сейфийг онгойлгожээ.
Цагдаа нар ирж протокол хөтлөөд сейфийг авч явжээ. Шинжилгээгээр сейф нь найман жилийн өмнө дээрэмдүүлсэн нэгэн эмэгтэйнх болох нь тогтоогджээ. Тэр үед хэрэг илрээгүй агаад дээрэмчдийн авч явсан сейф олдоогүй ч бяцхан хүү Нокс олжээ. Дээрэмчид түүнийг нууранд хаяад явжээ. Хэргийн эд мөрийн баримт олдсоноор цагдаа нар дээрмийн хэргийг дахин мөрдөхөөр болжээ.
Эх сурвалж :https://abcnews4.com/news/local/boy-fishes-stolen-safe-out-of-whitney-lake-helps-solve-8-year-old-mystery