alim.mn | 2024.12.23
Хөгжлийн банкны барьцаанд Хөтөлийн цементийн үйлдвэрийг авах уу?

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг барьцаалан "Бейзмэнт" ХХК гэх нэртэй Худалдаа хөгжлийн банкны охин компани нь Хөгжлийн Банкнаас нийт 61,2 сая ам.долларыг таван жилийн хугацаатай зээлсэн байна. Энэ зээлийн хугацаа нь 2019 оноор дуусгавар болж байгаа бөгөөд ХХБ болон Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийн удирдлагын зүгээс өнөөдрийг хүртэл нэг ч доллар буцааж төлөөгүй. Тэр байтугай төлөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймд Хөгжлийн банкны зээлийн барьцаанд Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг авах эрх зүйн орчин бүрдээд байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ