alim.mn | 2024.12.23
Леонардо Ди Каприогийн ирээдүйн хадам аав 80-90 супер модель

Холливудын од Леонардо Ди Каприо нас нь 45 нас хүрсэн ч албан ёсоор гэрлээгүй, аав болоогүй алдартан. Харин найз бүсгүйн жагсаалтаас нь уртаас урт үргэлжилнэ. Бразил супер модель Жизель Бундхен (таван жил үерхэж амьдарсан 2000-2005), Израйль модель Бар Рафаэль(2005-2011), Германы модель Нина Агдел, Америкийн загвар өмсөгч Блейк Лайвли гэхчлэн уртаас урт жагсаалт гарна. Леонардо Ди Каприо хэзээ ч 25 наснаас дээш бүсгүйтэй болзож байгаагүй. Одоо Леонардо Мексик найз бүсгүйтэй. Найз бүсгүй нь 22 настай загвар өмсөгч Камилатай хамт амьдарч байна. Хөл хорионд найз бүсгүйтэйгээ хамт байгаа Лео саяхан гэрээсээ гарч хүнсээ цуглуулжээ. Найз бүсгүй нь дэлгүүр орсон хойгуур ирээдүйн хадам аавтайгаа машинд хүлээн суусан болохоор энэ харилцаа илүү үр дүнд хүрч болох л юм. Леонардо Ди Каприогийн найз бүсгүйн аав Максимо Морроне нь 1980-90 оны үед Dolce & Gabbana, Valentino, Versace болон Diesel зэрэг дэлхийн нэртэй брэндүүдийн сурталчилгаанд оролцдог, зургаа авахуулдаг супермодель байсан аж. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ