alim.mn | 2024.12.23
Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх 5 дугаар сарын 28-нд болно

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хуралдаан завсарлав
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох 2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Улмаар шүүгдэгч хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 28-ны 09.00 цагаас товложээ.
Л.Пүрэвбаатар УБТЗ ХНН-ийн даргаар ажилласан хоёр жилийн хугацаандаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бариулан, эзэмшиж байгаа гэх маргааныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2018 онд хэлэлцсэн юм. Шүүх хурлаар “УБТЗ” ХНН нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Л.Пүрэвбаатар уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул суллаж, Улаанбаатар төмөр замд буцааж өгүүлэх шийдвэр гаргасан. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

Улаанбаатар төмөр зам ХХН-ийн дарга Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын мөнгөөр өөртөө гутал авч өмссөн, тэр нь 600 мянган төгрөгийн үнэтэй. Тэрбээр ийн гутал авсныгаа "Энэ гутлыг чинь би ажлын зориулалтаар өмсөнө” гэж тайлбарласан талаар хэвлэлд бичигдэж байсан. Дээр нь мөн л албанаас 1.8 сая төгрөг гаргуулж, ноолууран пальто авсан гэж "онигоо" шиг зүйл яригдаж байлаа. Үүгээр ч зогсохгүй УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар унаж байсан хувийн машинаа албандаа өндөр үнээр шахсан гэдэг. Тухайн үед Төрийн өмчийн хорооноос “Л.Пүрэвбаатар дарга төмөр замын хөрөнгөөс 200 сая төгрөгөөр LEXUS маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр өөртөө орон сууц авахуулсан нь илэрсэн” гэх албан тоот ч илгээсэн. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа “Пүрэвбаатар гуай! Одоо болоо юм бишүү? УБТЗ-ын мөнгөөр авсан наад байраа чөлөөлж өг. Ерөнхий хороо буцааж аваад нийгэмлэгт мөнгийг нь эргүүлж авах шийдвэрээ гаргасан. УБТЗ-д өнөөдөр тансаг байр хаус хэрэггүй. Наад мөнгөөр чинь хэдэн бор замчдадаа гайгүй сайхан орон сууц хэдийг аваад өгчихмөөр байна. Эвээр хэллээ шүү! Бүтэн жил хүлээлээ. Тэвчээр алдарч байна!” хэмээн бичиж байсан билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ