alim.mn | 2024.10.19
Дэггүй гишүүдийг дэглэх төслийг дэмжив

Чуулганы хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд хурал үймүүлсэн гишүүнийг танхимаас гаргахыг үүрэг болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр болон нэгдсэн хуралдаанд хамааралтай болох, гурван удаа хуралд суух эрхийг хасах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Мөн Байнгын хороо нээлттэй, хаалттай хэлбэрээр хуралдах, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар тусгажээ. Үүнээс гадна Үндсэн хуультай нийцсэн тухай Цэцийн дүгнэлтийг УИХ-д танилцуулахад асуулт, хариултгүй болгох, Ерөнхий сайдын мэдээллийг түүний үүрэг болгосон сайд танилцуулж болох, чуулганы хуралдааныг 09.00 цагаас ирц авч, 10 цагаас эхлүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.  Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжив. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ