alim.mn | 2024.10.19
Сүхбаатар аймгийн 2008 оны төгсөгч нар аймгийн нэгдсэн эмнэлэгтээ 3 сая төгрөгний тоног төхөөрөмж хандивлаад байна
Коронавирусын халдварын тархалтаар Зүүнбүсийн аймаг дотроос Сүхбаатар аймаг өндөр бүртгэгдэж байна. Аймгийн хэмжээнд  Ковид-19 өвчилсөн 172 иргэн байна. 
 Энэ амаргүй цаг үед Сүхбаатар аймгийн 2008 оны нийт төгсөгчдөөс 3,075,600 сая төгрөгний өртөг бүхий Зөөврийн хүчилтөрөгчийн аппарат, 10л хүчилтөрөгчийн зөөврийн баллон,  Автомат дуслын шахуурга зэргийг хандивлаж Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулан өгсөн.

Тус аймгийн 2008 оны төгсөгч нар эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэрэгтэй тоног төхөөрөмжийг өөрсдийн санал хүслээрээ нэгдэн  Нэгдсэн эмнэлэгтээ бэлэглээд байна. Аймгийн хэмжээнд  яаралтай тусламж болон хүнд  өвчтөн тээвэрлэхэд  нэн шаардлагатай тоног төхөөрөмж хандивлан тусалсан нь нийт эмнэлэгийн албан хаагчид  болон өвчтөнд эмчилгээгээ цаг алдалгүй авах боломжийг  олгоод байна.

А.ТАМИР

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ