alim.mn | 2024.10.19
Хужирт суманд шуурганы улмаас байшингийн дээвэр хууларчээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт баг, 10 дугаар гудамжны задгайд 05.08-ны өдрийн 23:00 цагийн орчим 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр унаж, 1 байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам автомашин, 5 ханатай гэр дээр унаж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг өчигдөр буюу тавдугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан. Иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсч 294 тоотод оршин суугч иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмөлж, мөн Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг тулгуур баганыг унаган иргэн Б-гийн “Ниссан Х-Трайл” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй нурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ