alim.mn | 2024.10.19
Шороон шуурганы улмаас 5 ханатай гэр нуржээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т орших Баянцогт багийн Бяцхан булаг хэмээх газарт зургаадугаар 02-ны 19:30 цагийн орчимд 16-19 м/с хүчтэй шороон шуурга болжээ. 

Шуурсаны улмаас таван ханатай гэр нурсан тухай мэдээллийг мөн үдшийн 20:05 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Тус багийн малчин Б-гийн таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ