alim.mn | 2024.10.19
“Женко” Х.Баттулгын хэлсэн ганц гайгүй үг нь юу вэ ...

Ерөнхийлөгч асан гэдгээрээ бус “Женко” гэдгээрээ илүү танигдсан Х.Баттулга Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эрс эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээд гарч ирлээ. Тэрээр уг хуулийг цоорхой гэж “санаа зовон” өөрөө төрийн ордонд иржээ. “Өнөөдөр хөрөнгө оруулагч нэрээр гадаадын ямар ч иргэн газар эзэмшээд, гэр бүлээрээ байнгийн оршин суугч болох цоорхой хууль батлагдах нь. Ирэх сонгуулийн дараа шийдье, иргэдээрээ хэлэлцүүлье” хэмээн УИХ-ын даргад хэлээд гарч ирсэн гэнэ.  Тэрээр гарч ирээд багагүй зүйл ярьсаны нэг нь ГХО зогссон тухай байлаа.  Түүнийг УИХ-ын гишүүн байхад нь Баянгол зочид буудлаас баривчлах гэж дайрсанаас болж ГХО ор тас зогссон болж байна. Хөрөнгө оруулалтыг дэмждэг гишүүн нь “улстөрийн довтолгоон”-д өртсөний улмаас япончууд Тавантолгойд оруулах хөрөнгө оруулалтаа зогсоосон болж таарч байна. Нөгөө талаар барьсан төмөр зам нь мухар биш зүтгэв. Мухар бишээр барахгүй эсрэгээрээ говь нутгийг эзэнтэй болгох төрийн асар том бодлого байсан гэнэ. Уг нь төмөр замын гол зорилго нь нүүрсний экспортыг нэмэгдүүлж улсын орлогийг өсгөх байснаас говьд шинээр суурьшлийн бүс байгуулах зорилт тавиагүй. Тэгээд ч говьд тэр олон “эзэн” нь алга байна. Энэ мэтээр нүд орой дээр гаргам олон зүйл ярьсаны эцэст ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэж үг унагасан нь “Жэнко”-гийн амнаас гарсан ганцхан гайгүй үг гэхэд болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ