alim.mn | 2024.10.19
Д.Аюурсайхан хэлсэндээ хүрч хэнийг нэрлэх вэ ?

“Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна” гэж амласан занасан хоёрын хооронд хэлсэн гэх УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлаас гурван жил хорих ял оноож нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жил хасах ял оноолоо. Мөн 9,9 тэрбумын хөрөнгийг нь хураах шийдвэр гаргав. Экс гишүүнтэй хамт Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөнгө угаасан, авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татсан билээ. Т.Аюурсайхан “намайг шоронд ...” гэдэг үгээ нэлээн эрт хэлсэн. Намыхандаа хандсан нэг төрлийн сануулга нь байсан байх.  ХЗДХ-ийн экс сайд Ц.Нямдоржийн хар дэвтрээс айдаг гэх намынхан нь уг нь жийрхвэл жийрхмээр л үг. Гэхдээ гурван жилийн ял оноолоо. Намын нөхөд нь эвгүйцэж байгаа бол олон нийт “намайг шоронд ...” гэснийг нь баярлан хүлээж авсан гэхэд болно. Одоо амласандаа хүрч хэний нэрийг хийсэн үйлдэлтэй нь хэлэхийг хүлээж байна. Булган сүүлтэй байж шоронгоос цуврал захидал илгээх биз ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ