alim.mn | 2024.10.19
“Мянгат” малчин Ц.Туваан малчдын арилжааны банкнаас авсан зээлийг төрөөс хариуцан төлөх тогтоол санаачилжээ

641 адуу, 900 хонь, 305 ямаатай гээд “мянгат” малчин УИХ-ын гишүүн Ц.Туваан “зудын эрсдэлтэй тэмцэх хүрээнд малчдын арилжааны банкнаас авсан зээлийг төрөөс хариуцан төлөх” УИХ-ын тогтоолын төслийг санаачилжээ. Тогтоол нь Засгийн газарт үүрэг болгосон, шууд биелэгдэх мундаг эд гэнэ. “Мянгат” малчны айлдсанаар тогтоолын амин “сүнс” нь малчин иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг хариуцан төлөх тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулах тухай аж. Түүгээр ч зогсохгүйгээр зудын аюул арилсаны дараа мөн л малчдыг малын хөлийн татвараас хоёроос доошгүй жил чөлөөлөх ёстой болж байна. Энэ гишүүн ердөө хагас сар гаруйн өмнө өвлийн морин уралдааныг сэргээхээр Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилаад гүйж явсан. Төр барилцахыг мал маллах, морь уяах хэмжээнд сэтгэдэг энэ гишүүн гадаад төрхөөрөө АН-ын экс дарга С.Эрдэнэтэй их адилхан. С.Эрдэнэ нам дотроо “яг түүн шиг” шоу явуулаад өөртөйгөө адилхан нөхдийг шалгаруулаад хажуудаа авсан гэж шоолдог. Энэхүү малчдын зээлийг төрөөр төлүүлэх ажил бүтэх эсэх нь сонин биш. Гол нь санаачилсан гэж олон нийтэд тэр тусмаа малчидад мэдэгдэх нь  чухал. Арилжааны банкны зээл нь зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын асуудал. Үүнд төр ямар нэгэн шалтгаанаар хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдгийг төр “барилцаад” дөрвөн жил болсон Ц.Туваа мэдмээр юм. Бүр ковидын үед ч ипотекийн зээлийн төлөлтийг зөвхөн хойшлуулж л байсан. Малладаггүй байж малчин, “уядаггүй” байж уяач, чадахгүй байж “улстөрч” ийм нэгэн гишүүн Их хуралд лаглайж сууна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Stromectol
7 сарын өмнө
178.159.37.142
ivermectin 8000 mcg <a href=" https://stromectol.fun/# ">stromectol 3 mg tablet</a> ivermectin 4 ivermectin cost australia https://stromectol.fun/ minocycline manufacturer
Төстэй мэдээ