Оюукийн хүүд хэн онгоц унуулав?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 30 жилд хамгийн олон жил Ерөнхий сайдаар ажилласан. Гэвч гай газар дороос. Хурим найр хийж ёсолж авч амжаагүй бэрээсээ болж огцорсон. Бэрийнх нь тансаг хэрэглээгээ гайхуулах залуусын өвчин Ерөнхий сайдыг огцруулахад хүрсэн. Шанел цүнх, пиджак, бүр 3 саяын үнэтэй кофе чанагч, будаа агшаагчаа цахимд байршуулж, "жаргаж байгаагаа гайхуулсан биш", ирээдүйн хадам ааваа унагах нүхийг нь ухжээ.
Сүй тавихдаа Seven Nuga resort-д нисдэг тэргээр очиж тэр зургаа мөн цахимд байршуулсан. Гэтэл тэр нисдэг тэрэг МАН-ын гишүүн залуугийнх, түүний найз нь ирээдүйд Ерөнхий сайд, МАН-ын дарга болох сонирхолтой байсан гэх. Тэгэхээр улс төрд хол явъя гэвэл хэний мориор газар дөхөж байгаагаа байнга санаж явууштай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
