Хүүхэд тэвэрсэн Б.Дэлгэрсайхан сайд хөөрхөн үү?
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан би л нэг НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль төгссөн, мөрдөн байцаагч байсан хүн гэсэн шиг загнаж зандарсан айхтар омогтой хүн байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэдгээрээ бүр оодорч эгээ хаан шиг хүн, хамарт нь муухай юм түрхчихсэн юм шиг явдаг байлаа. Гэтэл сүүлийн үед зан ааш илт зөөлөрч, дуу нь нялхарч, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хүн явах болов. Хүний ааш зан ингэж өөрчлөгдөнө гэдэг засаг төрөө дагадаг бололтой. Олон нийт Б.Дэлгэрсайхан сайдад ам муутай, хамгийн түрүүнд огцруулах гэж үздэг болохоор аргагүй биз. Нөгөө харгис феодал шиг хүн чинь эрх хав шиг болчихжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
