alim.mn | 2026.01.09
Байрны түрээсээ төлж чадахгүйд хүрсэн Микки Рурк хандивын аян зохион байгуулж байна
Холливудын алдарт жүжигчин, өдгөө 73 настай Микки Рурк байрны түрээсийн өрөө төлж чадахгүй болж, байрнаасаа хөөгдөх гэж байна. Тиймээс АНУ-ын хандив цуглуулах GoFundMe платформ дээр тусламж хүсэн, хандив цуглуулахаар болжээ. The Guardian хэвлэлийн мэдээлснээр, “Бөх” (The Wrestler), “Нүглийн хот” (Sin City) киноны од тэрбээр Лос-Анжелес дахь гэрээсээ албадан нүүлгэгдэх мэдэгдлийг 12 дугаар сарын сүүлээр хүлээн авсан байна.
 
 Байрны эзэн жүжигчинд байраа суллаж өгөхөд гурав хоногийн хугацаа өгсөн ч Рурк нүүгээгүй тул хохирол барагдуулах, түрээсийн зардлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Холливудын од Микки Руркийн амьдардаг байр бол түүхтэй байшин. Микки Руркийн түрээсэлж байсан байшин нь 1940-өөд онд алдарт зохиолч Рэймонд Чандлер амьдарч байсан түүхэн барилга аж. Түрээсийн төлбөр анх сарын 5,200 ам.доллар байснаа сүүлд 7,000 ам.доллар болж нэмэгдсэн байна.

Хандивын аянг зохион байгуулахаар нэрт жүжигчний найз бөгөөд менежментийн багийн гишүүн Лия-Жоэль Жонс GoFundMe хуудсыг нээсэн бөгөөд нийт 100,000 ам.доллар цуглуулах зорилготой ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ