alim.mn | 2024.12.22
“Фэйсбүүк” компани таван сарын дотор 3,2 тэрбум хуурамч хаягийг хаажээ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээний нэг болох “Фэйсбүүк” энэ жилийн дөрвөөс есөн сарын хооронд 3,2 тэрбум хуурамч хаягийг хаасан тухайгаа мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин олон гэсэн тооцоо гарсан байна.  Мөн энэ хугацаанд үзэн ядалт илэрхийлсэн, уриалсан 11,4 сая постыг устгасан аж. Тэгвэл яг жилийн  өмнө дээрхи хугацаанд ийм төрлийн 5,4 сая постыг устгаж байжээ.  Инстаграмм дээр мөн ийм төрлийн ажиллагаа явуулж 1,2 сая пост, бичлэгийг устгасан болохоо мэдэгджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ