alim.mn | 2024.12.22
Гаальчид жирэмсэн эмэгтэйн “гэдэснээс” дөрвөн кг хар тамхи илрүүлжээ

Аргентины Аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич хар тамхины наймаачдын ээлжит уран боловч бүтээгүй аргын тухай өөрийн цахим хуудсандаа оруулжээ.  Үзлэг, шалгалт хийж байсан хил гаалынханд Чилиэс орж ирж буй нэгэн хос сэжигтэй санагджээ. Эмгэтэй нь том гэдэстэй, “жирэмсэн”  ч гэсэн байгаа байдал, явдал хөдөлгөөн нь нэг л өөр, хэвийн бус байжээ. Ингээд эрэгтэйд нь үзлэг хийхэд хоёр кг хар тамхи гарч ирсэн байна.  Харин давхар биетэй эмэгтэйг нарийн шалгахад  “гэдэснээс” нь дөрвөн кг хар тамхи олджээ. Эмэгтэй нь  сайн сунадаг цамцан дотор бөмбөлөг үлээж хийгээд дотор нь 4,1 кг татах 14 жижиг боодолтой хар тамхи хийсэн байжээ. Ийнхүү гаднаас хэзээ мөдгүй төрөх нь гэмээр харагдаж бас сэтгэгдэл төрүүлж байжээ.  Гаальчид хар тамхи “тээсэн” эмэгтэйг  Аргентин-Чилийн хилийн боомт хот Мендосоос барьжээ.  Боливи улсаас ирсэн хар тамхи Чилийг дамжин энэ боомтоор Аргентинд орж ирдэг гэнэ.

 Lad Bible


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ