Энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн 16 бөх буюу Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нараас сэргээшийн (допинг) төрлийн бодис илэрсэн нь шинжилгээгээр батлагдсаныг Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ. Н.Батсуурь-нэг, Б.Бат-Орших, Р.Пүрэвдагва нараас тус бүр допингийн гурван төрлийн бодис илэрсэн байна. Эдгээр гурван бөх гурвуулаа “В ” сорьц өгөхгүй, шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрчээ. Удахгүй Үндэсний бөхийн салбар хороо хуралдаж, допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасах, шинээр олгосон цол, чимгийг хураах, тэдэнд унасан бөхчүүдийг давснаар тооцох асуудлыг хэлэлцэх юм байна.
Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нараас сэргээш илэрчээ
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ