alim.mn | 2026.05.02
ДОКТОР Д.ХОРОЛДАМБА. ИХ ЭЗЭН МААНЬ ХАРХОРУМ ХЭМЭЭХ ХӨГЖЛИЙН СУУРИЙГ ТОГТООЖ ӨГСӨН, БИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ УЧИРТАЙ

Манай сайт энэ удаа Хархорум судлал, шинэ Хархорумын бодлогыг үндэслэн хөгжүүлсэн түүхч архивч эрдэмтэн Д.Хоролдамбын шинэ нийтлэлийг толилуулж байна.

Аугаа суут эзэн Чингис хаан 1206 онд Их Монгол улсаа байгуулаад  хаан ор суусны 15 жилийн ойдоо 1220 оны цагаан луу жил Хархорумд суух балгас байгуулжээ. Тийнхүү нийслэл Хархорумын хөгжлийн түүхийг эхлүүлжээ. Хархорум хотод 1347 онд босгож, өнөө хүрч ирсэн гэрэлт хөшөөний бичээсэнд “Чингис хаан гин (цагаан) луу жилд Хорум-а суух балгасун оршуулсан ажгуу” гэдэг хөдөлшгүй баримт, бусад үйл баримтаар тэрхүү тэнгэрлэг түүх нотлогддог юм.

Чингис хааныг түүхчид Их Монгол улсаа байгуулж, их эзэнт гүрний үндэс суурийг тавьсан гэж үзсээр ирлээ. Тэрхүү хэвшмэл ойлголт учир дутагдалтай. Тиймээс бидний аугаа эзэн бол Их Монгол улсыг төдийгүй Монголын эзэнт их гүрнийг нийслэл Хархорум хоттой нь босгож, үлэмж гавьяа байгуулсан бүтээн байгуулагч хаан гэж үзэх үндэстэй болохыг судалгаа маань харуулдаг. Ийм шинэ утгаар их хааныхаа намтар, үйл хэргийг баяжуулж, шинэ мэдлэг, шинэ ойлголтыг дэлхий дахинд  мэдүүлэх боломж нээгдэж буй. Өөрөөр хэлбэл олон улс, орныг хураан захирагч, байлдан дагуулагч төдий бус харин ази, европ дахины ард түмнийг хамтын хөдөлмөрт татан оролцуулж, зохион байгуулж, санхүүжүүлэн дэлхийн нийслэл Хархорум хотыг үндэслэн байгуулагч, бүтээн босгогч байсанд монголчууд төдийгүй хүн төрөлхтөний өмнө Чингис хааны байгуулсан үлэмжийн гавьяаны бас нэг тал оршиж байна.

Тэр цагаас эхлэн Хархорум хотыг цогцлоон хөгжүүлэх үйл хэргийг үргэлжлүүлж, их хааны итгэлт хөвгүүн, алдарт Өгэдэй хаан нэр төртэй удирдан зохион байгуулж, Гүюг, Мөнх хаадын үед Хархорумын үүрэг улам нэмэгдэж, суу алдар нь дэлхийд манджээ. Тийнхүү Хархорум нийслэлтэй Монгол хаад олон улсын харилцааны шинэ эрин үеийг эхлүүлэн, Хархорумаас энхийг сахиулах ажиллагааг зохион байгуулж, дэлхийд амар амгаланг тогтоох их үйл хэргийг санаачлан явуулсан  байна.

Африкийн ихэнх нь овгийн зохион байгуулалтаасаа салж чадаагүй, австрали, умард ба өмнөд америк “нээгдээгүй” байсан тухайн үед ази, европ дахины олон арван улс, үндэстнийг хамарсан их гүрний эв нэгдлийг хадгалагч гол газар нь Хархорум хот болж Монголын төдийгүй дэлхийн нийслэлийн үүргийг түүхийн нэгэн үед гүйцэтгэж байжээ. Үнэхээр ч Монголын эзэнт гүрний их нийслэл нь Хархорум хотноо төвлөрч асан бүхий л хугацааны туршид энэ хот дан ганц Монгол төдийгүй тухайн үеийнхээ хамгийн гол, зонхилох орнуудтай улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, дипломат болон соёл шинжлэх ухаан, шашны өргөн хүрээ бүхий олон улсын харилцааны хамгийн чухал үүрэг бүхий төв, тухайн үедээ дэлхийн нийслэл болтлоо цэцэглэн хөгжиж байсан нь миний олон жилийн судалгааны үр дүнгээс тодорхой болсон юм. Өрнө, дорныг холбосон Хархорум хотод Ислам, Христос, Буддистууд нэг дор зэрэгцэн амьдарч, олон улс орны соёлын нөлөө тусч, янз бүрийн үндэстний гэр бүлүүд эв найртай зэрэгцэн оршиж байв. Тэд хоорондоо ойлголцон худалдаа наймаа хийж, хамтран ажиллаж,  дайн байлдаан, зөрчил тэмцэлгүй амар амгалан аж төрөх боломжтойг нотлон харуулсан. Тиймээс Хархорум хүн төрөлхтний түүхэн дэх “Энх тайвны бэлгэ тэмдэг” байсан гэж хэлж болохуйц хот юм.

Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт өрнө дорнын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоон, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлж, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцлийг бүрдүүлж чадсан.

Тийм аугаа түүхтэй учраас 2023 оны 9 дүгээр сарын 20-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” гэж НҮБ-ын индэрээс анх удаа дэлхий дахинаа мэдэгдсэн юм. Ингэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы индэр дээрээс зарласанаар олон улсын “чихийг дэлдийлгэсэн” болов уу. Үүний дараа “Шинэ Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах зорилгоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дэлхий дахинд зарласан билээ. Энэхүү олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг мөн оны 4 дүгээр сарын 15-ны хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт 7 дугаар сарын 16-ныг дуустал явагдсан юм. Үр дүнд нь 54 улс орны 428 баг оролцох саналаа илэрхийлэн бүртгүүлсэн байдаг. Тэдгээрээс 76 баг бүтээлээ ирүүлж, хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцсэн. Тэдгээрийг дурдвал, Монгол улсын 6, БНХАУ-ын 5, ОХУ-ын 5, Турк улын 4, Казахстаны 2, Серби, Сингапур, Индонез, Австрали, Их Британи, Мексик, Бангладеш, Япон, Польш,  Болгар, Румын, Итали, Хорват зэрэг улсын бүтээлүүд дараагийн шатанд тунасаны ард 775 хүний бүрэлдэхүүнтэй баг Шинэ Хархорум хотын үзэл баримтлалыг боловсруулах үйл ажиллагаанд оролцсон гэж үзэж болно.

Гэвч түүнд оролцсон мэргэжилтнүүдийнхээ ном бүтээл, төслүүдийн санаа оноог өнөө болтол Хархорум хотын захирагч гэх нөхрөөс эхлээд дарга даамлууд  бараг хайхрахгүй байна. Өргөн харааны мэдлэг боловсролтой, орчин үеийн хотыг уламжлалт өвтэйгөө хослуулан төлөвлөх чадвартай шилдгүүд манайд бий шүү ээ. Архитектур, хот төлөвлөлт, орон зайн мэргэжилтнүүд, старуудынхаа санааг тусгаж, монголчуудаа шахах бус татан оролцуулах шаардлагатай талаар хоёр тодорхой жишээ хэлье.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуайд дээрх олон улсын уралдаант шалгаруулалтад амжилттай оролцож байр эзэлсэн багийн ахлагч, гишүүд болох эдийн засгийн ухааны доктор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Цолмон, түүхийн ухааны доктор, Монголын Дипломатын Академийн Тэргүүн Х.Бэхбат, Элчин сайд нарын клубын Ерөнхий нарийн бичгийн дарга, ОББЭЭлчин сайд Г.Жаргалсайхан нарын нэртэй дипломатч эрдэмтдийн хамт 2025 оны эхээр бид бараалхсан. Тус уулзалтаар боловсруулж өгсөн хэрэгжих үндэстэй төлөвлөгөөг гардуулж өгсөн. Гэвч түүнээс алийг нь ч хэрэгжүүлэлгүй өнөө хүрлээ. Энэ бол саяхны жишээ юм. Одоо хоёрдахь үйл баримтыг дурдъя. Мөн 2024 оны олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад маш сонирхолтой төсөл боловсруулж оролцсон баг. Түүнийг доктор Ж.Алтансүх удирдсан. Тэр бол Монгол улсын зөвлөх инженер, системийн архитектор, хот төлөвлөлтийн эксперт юм. Шинэ Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалаа гурван төвшинд хийж илтгэл, танилцуулгаа хийсэн. Анхаарлыг үнэхээр татаж байлаа. Яриангүй, дэлхийн 36 багийг төлөөлсөн 100 гаруй шилдэг архитектор хот төлөвлөгчийн нэг нь яах аргагүй энэ хүн байв. Одоо ч өөрсдийн бүтээлээ улам хөгжүүлээд цуцалтгүй ажиллаж, сүүлийн үеийн тендерт маш их хөрөнгө хүч, санхүүгийн эрстэл гарган оролцоод л явж байна. Даанч шударга бус хандаж, захиалагчид нь өөрсдөө ажлын даалгаваруудаа хуудуутай хийж, удаа дараалан гадаадынхныг л тендерт ялуулаад, дээр нь зохиогчийн эрхийн асуудал гаргаад байгаа нь маш их хардлага дагууллаа. Тиймээс холбогдох яам нь тендерийг хянаж үзэхээр болсон байна. Эндээс юу харагдаж байна вэ? гэхээр үндэсний сэхээтэн, мэргэжлийн архитектор, хот төлөвлөгч, эрдэмтдээ дэмжих талаар анхаарч болдоггүй юм уу? гэсэн асуудал хурцаар тавигдаж байгаа юм.

Нөгөө талаар шинэ хот байгуулна гэдэг, ерөөс хотын амьдрал нь нийгмийн зөвшилцөл, иргэдийн хэлцэл, хүмүүсийн сонирхол дээр тулгуурлах учиртайг манай шийдвэр гаргах төвшнийхөн ойлгоогүй бололтой. Товчхондоо Монголын ард түмний хүсэл тэмүүлэл болж байж энэ ажил бодитой болно. Тиймээс ард олноо үүнд чиглүүлэх, үндэсний бахархлыг нь төрүүлэх, Хархорумаа судлах, сонирхох, түүгээр бахархдаг болгох гэж үүнийг тэрлэгч чармайдаг. Хархорум босвол Монгол босно, бүтээн байгуулалтад зөв хандлага, мотиваци хэрэгтэй гэж миний бие хагас жарны туршид тууштай бөгөөд тасралтгүй бичиж, уриалж, зааж, зөвлөлөө. Үүний үрээр манай нийгмийн дэвшилт үзэлтэй сэхээтнүүд, зөв санаатай ард олон ерөнхийдөө ойлгож, үгийг маань сонсож ирсэн юм. Харамсалтай нь зарим хүмүүс, дарга нар өнөө болтол учрыг ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй. Магадгүй мөнгө олох хэрэгсэл гэж шунамхайрч байх шиг байна. Ер нь худлаа яриагүй, хулгай хийгээгүй нь бидний буруу юу! Олон жилийн туршид миний хийж ирсэн ажлыг надад мэдүүлэлгүй шинэ санал санаачлага, үзэл бодлыг маань мохоох гэж оролдож ирлээ. Тун наанадаж ажил төрөлгүй байлгах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг маань хаан боогдуулах, эрдэм шинжилгээний хуралд яаж ийгээд оролцуулахгүй байлгах гэх мэт зүсэн зүйлийн аргаар далдуур хэлмэгдүүлэн миний хийж чадах хэд хэдэн ажил дээр тэс хөндлөнгийн этгээдүүдийг тавьж, намайг төдийгүй улс оронд хэрэгтэй чухал ажлуудыг гацааж байна. Архивын байгууллагын менежмент, Хархорумын бодлого, үйл ажиллагааг мэргэжлийн бус хүмүүсээр ор нэр төдий оромдуулж ирсэн нь нууц биш. Мөн бусад шударга сэхээтэн, эрдэмтэн мэргэд, монголын шилдэг архитектор, хот төлөвлөгч, оройн зайн төлөвлөгч сэтгэгчдийн төсөл, шилдэг санаануудыг хайхарч дэмжсэнгүй.

Түүний хор уршгаар шинэ Хархорумын  бодлого гажуудаж, үйл ажиллагааны цар хүрээ нь явцуурч, хүмүүс яахаа мэдэхгүй, хий дэмий харзнаад Орхоны хөндийд мод тарихаас хэтрэхгүй байна. Ихэнхи нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад л энэ үлгэр худлаа болно гэцгээж байна. Юу гэсэн үг вэ? Бид үндэстний бахархал, хөгжлийн бэлгэ тэмдэг болсон Хархорумын бодлого буруу явж байгаад үнэндээ зогсонгишсон энэ мөчид зөв явуулах үүднээс л сануулаад байна.

Тодорхой, тогтсон арга зүй, төлөвлөлт, үе шаттайгаар явмаар байна. Дэлхийн орчин үеийн хотуудын зарчим-машин биш иргэд чөлөөтэй алхдаг, амар тайван амьдрах орчин бүрдүүлэх талаар мэргэжлийнхнээс эхлээд байгууллага, салбараар, үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж, дүн шинжилгээ хийгээд гарц шийдлүүдэд хүрэх ёстой шүү дээ.

Монголчууд бид шинэ мянганы хөгжил цэцэглэлтдээ цоо шинээр, бүтээлчээр хандахын бэлгэ тэмдэг чинь Хархорум юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн сонирхол, дэмжлэг, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг уялдуулж байж энэ нь бодитой болно. Хархорумын бүтээн байгуулалтад олон түмний итгэл сэтгэлийг татаж, тэднийг хөдөлгөж, өргөнөөр хамруулан оролцуулж байж илүү утга учиртай болох бус уу? Гэтэл яагаад Халтар, Чулуун нар Хархорумд гэнэт хайртай дуртай болоод, одоо хүртэл олон түмнээр хэлэлцүүлэхгүй гэж зөрж, хав дараад, явцуу ашиг сонирхлоор хандаад байгаа хэрэг вэ? Улс орны ирээдүйд өргөн боломж нээгдэх учиртай бодлого одоо анхны утгаа алдчихаад хэрэг дээрээ хийх эзэнгүй мэт боллоо. Байдал ийм байхад 30 жилийн сэтгэл, зүтгэлээ зориулсан хүн яаж аялдан дагаж тайван явах болж байна. Чингис хааны дурсгалын цогцолбор, Өгэдэй хааны Түмэн Амгалант ордныг цогцоор бүтээн байгуулъя гэсэн бидний олон жилийн өмнөөс дэвшүүлсэн саналыг гуйвуулж ойр зуурын барилга бетон цутгах юм яриад сууж байгааг бид зөвшөөрөхгүй. Хамгийн чухал зорилтуудыг бүрхэгдүүлж, үндсэнд нь орхиод байна. Ерөнхийлөгчийн Хүндэтгэлийн ордон нэртэй колизейн тал ч юм шиг, малын байр, жүчээ ч юм шиг хэлбэр галбиртай, ямар зориулалт, хэрэгцээ шаардлагатай нь тодорхойгүй, ямар ч пропорц байхгүй нэг том гэр хэлбэрийн юмыг нэг залуугаар зуруулчихаад, тэрнийгээ дэмжүүлэх гээд сууж байж болохгүй л дээ. Томоор харж, тоймтой бодлогоо зөв  тодорхойлох ёстой байтал ямар зориулалт, үүрэгтэй нь асар тодорхойгүй нэг том гэр барина, хагас дугуй барилга байна гэсэн эскиз зураг маягийн юм гаргаж, биднээр дэмжүүлэх гэж хэсэг хөөрцөглөлөө. Үүнийг бид хүлээж авахгүй. Яагаад гэвэл практикт гардаг жирийн лоббины нэг гэж хөнгөн хуумгай хандахын аргагүй юм. Учир нь бид шинэ Хархорум хотын хамгийн гол, утга учиртай, амин сүнсийг тэнд бий болгох гэж зориод байгаа юм шүү дээ. Тийм ч учраас хий дэмий хөрөнгө үрж, хүмүүсийн шүүмжлэл дагуулах Ерөнхийлөгчийн “Хүндэтгэлийн” ордон биш юмаа. Харин Ерөнхийлөгчийн ордон байгуулах хэрэгтэй юм. Тэгэж байж Хархорумын стратегийн бодлого зөв явна. Улс, үндэстний эрх ашигт  нийцэх учиртай. Энэ мэтчилэн Дэлхийн нийслэл Хархорум гэсэн ойлголт, нэр төрийг унагах вий! Киргизстан гэхэд шинээр Ерөнхийлөгчийн ордны цогцолбор байгуулсаныг дундад азиар судалгаа хийж явахдаа миний бие үзсэн. Дэлхийн жишигт нийцэх олон улсын харилцаа, хөгжлийн нэг төв болох стратегийн зорилт тавьж байгаа л бол олон улсын нисэх онгоцны буудал зайлшгүй. Авто зам, төмөр зам, тээвэр ложистикийн цогц сүлжээ, дэд бүтцийг орчин үеийн техник, технологийн ололтод тулгуурлан байгуулж таарна. Энэ мэтчилэн бодлого нь тодорхой, хэрэгжих үндэслэлтэй, олны оролцоо дэмжлэгийг хүлээж байж  шинэ Хархорум хот хөгжин дэвжих учиртай билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
6 цагийн өмнө
88.239.80.42
Архив залгисан Чулуун Хархорумыг залгихаар айсуй. Яах аргагүй хужаад үйлчилдэг болчихсон бээжингийн дохиогоор үндэснийхээ эсрэг хөдөлдөг хүн дээ.
zochin
6 цагийн өмнө
88.239.80.42
Архив залгисан Чулуун Хархорумыг залгихаар айсуй. Яах аргагүй хужаад үйлчилдэг болчихсон бээжингийн дохиогоор үндэснийхээ эсрэг хөдөлдөг хүн дээ.
DarrelPaxia
4 цагийн өмнө
64.31.20.22
Polymarket: что это, как работает и почему привлекает внимание [url=https://polymarket-io.com]polymarket crypto[/url] Polymarket (или Полимаркет) — это одна из самых популярных децентрализованных платформ для ставок на исходы различных событий, работающая на базе блокчейна и криптовалют. В отличие от классических букмекерских контор, здесь пользователи торгуют акциями, которые отражают вероятность наступления определённых событий: от политических выборов и спортивных матчей до экономических показателей и культурных трендов. Официальный сайт платформы — polymarket.com, и только этот домен гарантирует безопасность ваших средств и данных. Что такое Polymarket? [url=https://polymarket-io.com]polymarket usa[/url] Polymarket — это рынок предсказаний, где цена акции (от 0 до 1) показывает, как рынок оценивает вероятность того или иного исхода. Например, если акция стоит $0.70, значит, по мнению участников, вероятность события — 70%. Пользователи могут покупать доли «да» или «нет», а затем продавать их до момента завершения события, зарабатывая на разнице цен. Это делает процесс похожим на трейдинг, только вместо акций — реальные события. Как работают ставки на Polymarket? Polymarket ставки устроены так: вы выбираете интересующее событие, анализируете условия рынка (важно внимательно читать формулировки!), подключаете криптовалютный кошелёк и покупаете долю нужного исхода. Если ваш прогноз сбывается, вы получаете выплату. Если нет — теряете вложенные средства. Особенность платформы — высокая ликвидность на популярных рынках и возможность выйти из позиции в любой момент до финального расчёта. Официальный сайт и безопасность polymarket usa https://polymarket-io.com Полимаркет официальный сайт — только polymarket.com. Не используйте сторонние приложения, боты или «зеркала», чтобы не потерять доступ к кошельку и средствам. Для безопасности рекомендуется использовать отдельный кошелёк для экспериментов и не вводить сид-фразу нигде, кроме официального интерфейса. Polymarket bot и автоматизация На платформе нет официального Polymarket bot, но существует API, через который можно получать котировки, историю цен и статусы рынков. Это удобно для создания собственных аналитических инструментов, алертов и дашбордов. Однако любые сторонние боты или скрипты используйте с осторожностью — они могут быть небезопасны. Почему Polymarket так популярен? - Децентрализация: платформа не хранит ваши приватные ключи и не имеет доступа к вашим средствам. - Широкий выбор рынков: политика, спорт, экономика, культура — всегда есть что-то интересное. - Прозрачность: все расчёты и условия рынка открыты для пользователей. [url=https://polymarket-io.com]polymarket[/url] - Глобальный доступ: платформа работает для пользователей из США, Великобритании и других стран. Вывод Polymarket — это современный инструмент для тех, кто хочет не просто делать ставки, а анализировать коллективные ожидания и зарабатывать на своих прогнозах. Главное — соблюдать правила безопасности, внимательно изучать условия рынков и использовать только официальный сайт
JoshuaEpine
4 цагийн өмнө
64.31.20.22
Polymarket: что это, как работает и почему привлекает внимание [url=https://polymarket-io.com]polymarket usa[/url] Polymarket (или Полимаркет) — это одна из самых популярных децентрализованных платформ для ставок на исходы различных событий, работающая на базе блокчейна и криптовалют. В отличие от классических букмекерских контор, здесь пользователи торгуют акциями, которые отражают вероятность наступления определённых событий: от политических выборов и спортивных матчей до экономических показателей и культурных трендов. Официальный сайт платформы — polymarket.com, и только этот домен гарантирует безопасность ваших средств и данных. Что такое Polymarket? [url=https://polymarket-io.com]prediction market[/url] Polymarket — это рынок предсказаний, где цена акции (от 0 до 1) показывает, как рынок оценивает вероятность того или иного исхода. Например, если акция стоит $0.70, значит, по мнению участников, вероятность события — 70%. Пользователи могут покупать доли «да» или «нет», а затем продавать их до момента завершения события, зарабатывая на разнице цен. Это делает процесс похожим на трейдинг, только вместо акций — реальные события. Как работают ставки на Polymarket? Polymarket ставки устроены так: вы выбираете интересующее событие, анализируете условия рынка (важно внимательно читать формулировки!), подключаете криптовалютный кошелёк и покупаете долю нужного исхода. Если ваш прогноз сбывается, вы получаете выплату. Если нет — теряете вложенные средства. Особенность платформы — высокая ликвидность на популярных рынках и возможность выйти из позиции в любой момент до финального расчёта. Официальный сайт и безопасность what is polymarket https://polymarket-io.com Полимаркет официальный сайт — только polymarket.com. Не используйте сторонние приложения, боты или «зеркала», чтобы не потерять доступ к кошельку и средствам. Для безопасности рекомендуется использовать отдельный кошелёк для экспериментов и не вводить сид-фразу нигде, кроме официального интерфейса. Polymarket bot и автоматизация На платформе нет официального Polymarket bot, но существует API, через который можно получать котировки, историю цен и статусы рынков. Это удобно для создания собственных аналитических инструментов, алертов и дашбордов. Однако любые сторонние боты или скрипты используйте с осторожностью — они могут быть небезопасны. Почему Polymarket так популярен? - Децентрализация: платформа не хранит ваши приватные ключи и не имеет доступа к вашим средствам. - Широкий выбор рынков: политика, спорт, экономика, культура — всегда есть что-то интересное. - Прозрачность: все расчёты и условия рынка открыты для пользователей. [url=https://polymarket-io.com]polymarket com[/url] - Глобальный доступ: платформа работает для пользователей из США, Великобритании и других стран. Вывод Polymarket — это современный инструмент для тех, кто хочет не просто делать ставки, а анализировать коллективные ожидания и зарабатывать на своих прогнозах. Главное — соблюдать правила безопасности, внимательно изучать условия рынков и использовать только официальный сайт
Edwardhorma
54 минутын өмнө
64.31.20.22
To participate in Polymarket, users need to connect their cryptocurrency wallets, typically using Ethereum-based wallets. Once connected, they can explore various markets, place bets, and trade shares. The platform allows for a dynamic trading experience, where users can enter and exit positions based on market movements. This feature makes Polymarket not just a betting platform but also a trading venue where users can capitalize on market fluctuations. [url=https://polymarket-io.com]polymarket iran [/url] Decentralization: Polymarket operates on a decentralized model, meaning that it does not hold users' funds or private keys. This enhances security and gives users full control over their assets. [url=https://polymarket-io.com]iran polymarket [/url] Diverse Markets: Users can find markets related to various topics, including Polymarket US elections, Iran Polymarket events, and more. This diversity attracts a wide range of participants. [url=https://polymarket-io.com]polymarket app [/url] User-Friendly Interface: The Polymarket app and website (found at polymarket.com) provide an intuitive interface for users to navigate through different markets easily. [url=https://polymarket-io.com]polymarket us [/url] Real-Time Data: Users can access Polymarket news and updates, allowing them to make informed decisions based on the latest information. [url=https://polymarket-io.com]polymarket app [/url] As a crypto-based platform, Polymarket crypto transactions are conducted using stablecoins, which helps mitigate volatility. Users can deposit and withdraw funds seamlessly, making it accessible for both seasoned traders and newcomers to the crypto space. The use of cryptocurrency also allows for faster transactions and lower fees compared to traditional betting platforms. https://polymarket-io.com polymarket
Төстэй мэдээ