alim.mn | 2024.12.22
Үндэсний шигшээ багийн тамирчид дархлаажуулалтад хамрагдаж хоёр дахь тунгаа хийлгэлээ
Монголын Үндэсний Олимпийн Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр вакцинжуулалтын хоёрдугаар тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн 15, паралимпийн 7 нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг. Үүнээс эхний ээлжинд буюу хуваарийн дагуу бадминтон, усанд сэлэлт, бокс, жүдо, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, тэквондо, байт харваа, хүндийн өргөлт, гимнастик, пара тэквондо, пара байт, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдад Астра-Зенека вакцинын хоёрдугаар тунг хийсэн байна.
Манай баг тамирчдын Олимпийн эрх олгох Ази тивийн болон ДАШТ-д оролцох, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд өрсөлдөхөд вакцинд хамрагдсан нь олон талын чухал ач холбогдолтой.
 
А.ТАМИР

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ