alim.mn | 2025.01.07
Өвөрхангайн "тээвэрчин" Б.Отгонсүх Замын-Үүдийн гаалийн газрын дарга боллоо

Батсуурийн Отгонсүх хэмээх Өвөрхангайн залуу богино хугацаанд албан тушаал ахиж байна. Нутгийнхан нь сайн тээврийн жолооч байсан хүү дээ, одоо л төрд хэрэгтэй зайран болохоос биш гэж гайхангуй хэлдэг. Тэрээр 1990-2000 онд Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсрлын 1 дүгээр дунд сургуульд сурсан гэдэг. 1980 онд төрсөн залуу 10 настай бага сургуульд хөл тавьсан бололтой.  Тэрчлэн дөрвөн жил их сургуульд суралцдаг ч 2001-2004 онд Монгол Улсын Их Сургууль сурч төгссөн гэдэг. Сургуулиа төгсөөд таван жилийн намтар "таг" хоосон гэхэд хилсдэхгүй. Харин 2009-2012 онд Өвөрхангай аймаг, Хар хорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга байснаа гэнэт цоорч, 2015-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Сайдын зөвлөх 2016 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн Захирал, 2019 оноос Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг орлогч гээд албан тушаалын шатаар дүүлж эхэлсэн.

Одоо Замын -Үүдэд Засаг даргаасаа эхлээд албан тушаалтнууд баригдаж, тэнд том зодоон өрнөж байна. Шадар сайд С.Амарсайханыг Хотын дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан Нийслэлийн МАН-ын 18 дугаар хорооны дарга асан Б.Отгонсүх Хотын гаалийн даргын үүрэг гүйцэтгэгчээс өнөөдөр Замын-Үүдийн гаалийн газрын дарга болж "ажил сайжруулах" үүрэг хүлээв. Өмнө нь Б.Отгонсүх хуулийн байгууллагаар шалгуулж байснаа дарагдаад үлдсэн асуудал бий гэлцдэг.

Замын-Үүдийн тухай "онигоо" бий. Хэдэн байцаагч даргадаа төрсөн өдрийн бэлэг авч өгөхөөр ярилцаж гэнэ. Нэг нь "Машин авч өгье" гэтэл хоёр дахь нь "Байр" гэхэд гурав дахь нь "Замын-Үүдэд орондоо 7 хоног гаргачихъя л дээ" гэхэд нь нөгөө хоёр нь "Тэгж давраахгүй ээ" гэдэг нь авлигын тухай ихийг хүүрнэнэ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ