ЛУ.Гантөмөр Боловсролын яамны сайд байх үедээ дунд сургуулиудад бишгүүр хөгжим шахсан тухай яриа гарч байлаа. Энэ нь хүүхдүүдийг хүмүүжүүлэх биш, хөгжмийн дэлгүүртэй найзынхаа бизнесийг дэмжсэн ажил болж байна.
Ардчилсан намын нүүр царай болсон залуусын нэг гэгдэх Лу.Гантөмөр 2012-2016 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдаар ажилласан. Ингэхдээ бишгүүр хөгжмийг моданд оруулж, бүр сургалтын хөтөлбөрт хүртэл тусгасан. Энэ нь Лу.Гантөмөр сайд найзынхаа бизнесийг дэмжсэн хэрэг болжээ. Монгол Улсад 600 мянга гаруй сурагч байдаг. Сургалтын хөтөлбөрт гуравдугаар ангиас эхлэн хүүхэд бүрийг бишгүүр хөгжим тоглож сургахаар тусгагдсан. Бишгүүр хөгжим заахад японы сайн дурын мэргэжилтэн багшийн арга зүй, туршлага хэрэгжүүлсэн гэдэг. Бишгүүрийг Япон багш тоглож, сонсгосноор хүүхдүүдэд сурах хүсэл эрмэлзэл төрүүлсэн гэнэ. Бишгүүр хөгжмийг худалдан авах хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Тиймээс энэ бишгүүрийг Лу.Гантөмөр сайдын найз хөгжмийн дэлгүүрийн эзэн нийлүүлжээ. Бишгүүр хөгжмийн өртөг нь бусад хөгжмөөс бага байсан тул эцэг эхчүүдийн дэмжлэгийг авч чаджээ. Мэдээж хүүхэд бүрт бишгүүр хөгжмийн зэмсэг байгаагүй болохоор эцэг эхчүүд худалдаж авч л таарна. байсан. Нэг хөгжмийг дамжуулан хэрэглэх нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй. Хэн ч хүүхэддээ хүний үлээсэн бишгүүр авч үлээлгэх билээ. Ингээд баахан хөгжим бөөндөж, хөдөө сумын сургуульд хүртэл хүргэжээ. Одоо хөг нийлүүлэн анги нийтээрээ тоглож суух болжээ. Хүүхэд нэг бүрийг хичээлийн явцад бишгүүр хөгжмөөр хэрхэн сургаж болохыг нотолсон гэж рекламдаж байлаа. Ингэхэд бишгүүр хөгжим тоглох хүүхдэд сайн гэдгийг хэн нотолсон бэ. Эндээс хамгийн их ашиг олсон хүн нь ганцхан хөгжмийн дэлгүүрийн эзэн. Нэгэнт нийтээрээ бишгүүр зайлшгүй сурах ёстой гэж сургалтын системд суулгаад, гуравдугаар ангиас эхлэн заадаг болохоор жил бүр бишгүүр хөгжим хэдэн зуун мянгаараа зарагдаж байна. Есөн сарын нэгэнд эцэг эхчүүд сурах бичиг, цүнхтэй зэрэгцэн бишгүүрт авдаг ажилтай болжээ. Бишгүүр хөгжмийг удаан хэрэглэхгүй, тэгээд ч Хүүхдийн эрүүл ахуйн асуудалтай болохоор бишгүүр зайлшгүй авч, хөгжмийн дэлгүүрийн эзэн санаа амар мөнгө ууталж суух болжээ. Бишгүүрийн гол үйлдвэрлэгч нь Японы “Ямаха” брэнд. Монголын дунд сургуулийн хүүхдүүд яахаараа бишгүүр тогжим тоглож сурах ёстой юм бэ. Яагаад үүнийг сургалтын хөтөлбөрт шургуулж чадав. Лу.Гантөмөр сайд өөрийгөө Япон оронд найман жил суралцаж, инженер мэргэжлээр төгссөн япон хүмүүжилтэй, япон “школтой” гэж рекламддаг. Явж явж энэ нь Японы “Ямаха” үйлдвэрийг дэмжээд байгаа юм биш үү.