Жил бүрийн 10 дугаар сарын 4-нд Дэлхий даяар амьтадын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Анх Германы “Хүн ба ноход” сэтгүүлийн эрхлэгч, зохиолч, нийтлэгч Генрих Циммерман 1925 оны 3-р сарын 25-ны өдөр Берлин хотноо спортын ордонд амьтадын эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулахад 5000 хүн оролцсон байна. Хожим нь экологи хамгаалагч гэгээн Франциск Ассизскийн баярын өдөртэй давхцуулан 1929 онд 10-р сарын 4-ны өдөр тэмдэглэжээ. Анх энэхүү баярыг зөвхөн Герман, Австри, Швейцари, Чехословак улсуудад тэмдэглэж байсан бол зохиолч Циммерман энэхүү баярыг Дэлхийн Амьтадын Өдөр болгохын төлөө уйгагүй ажиллаж, хөөцөлдсөний үр дүнд хожим 1931 оны 5-р сард Италийн Флоренц хотын Амьтадын эрхийг хамгаалах конгрессоор тогтоол батлуулан зөвшөөрүүлж чаджээ.
Өнөөдөр Дэлхийн Амьтадын Өдөр нь амьтдын эрхийг хамгаалах хөдөлгөөн болон өрнөж, Английн хандивын Naturewatch Foundation сангийн санаачлагаар 2003 оноос албан ёсоор тэмдэглэх болсон байна.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь амьтдын эрхийг хамгаалахад дэлхий нийтээрээ анхаарал хандуулах, бусад орны амьтадын эрх ашгийн төлөөх хөдөлгөөнүүдийн эв саналыг нэгтгэж дэлхий дээр амьтдад ээлтэй сайн сайхан ертөнцийг бий болгоход хамтын хүчийг чиглүүлэх явдал юм. Улс орон бүрт өөрсдийн соёлын онцлогт тохируулан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ч амьтадыг хайрлах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, хүндэтгэх талаар олон нийтийн иргэний боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх агуулга нь адил төстэй байдаг.
Манай улсад байгаль цаг уур, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдардаг байна. Монгол орны амьтны аймагт хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугаламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.
Монгол орны амьтны 45 хувь нь уламжлалт ан агнуурын өргөн ач холбогдолтой амьтад юм. Монгол орны уугуул 138 зүйл хөхтөн амьтныг үнэлснээс 16 хувь нь бүс нутгийн хэмжээнд ховордлын ангилалд орсны 2 хувь нь устаж байгаа, 11 хувь нь устаж болзошгүй, эмзэг ховордож болзошгүй гэсэн ангилалд 6 хувь нь орж байна.
ХАРИН ЭНЭ ЖИЛ МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЭНЭ ӨДӨРТЭЙ ДАВХЦУУЛАН АМЬТДАД ЭЭЛГҮЙ, бүр АЮУЛТАЙ нэгэн ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА!!!
ЭНЭ БОЛ “ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ БӨГӨӨД УГ ТӨСЛИЙН 4-Р БҮЛГИЙН
16.1 ДАХЬ ЗҮЙЛД
“ХОВОР АМЬТАН БОЛОХ АРГАЛЬ ХОНЬ, ЯНГИР ЯМАА, ИДЛЭГ ШОНХРЫГ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХЭМЖЭЭГ 2020 ОНЫХООС 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР,
16.2-Т ЭНЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ БҮГДИЙГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ, АВСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЭН ХУДАЛДАХЫГ ЗӨВШӨӨРНӨ -ГЭСЭН НОЦТОЙ ЗААЛТУУД ОРООД БОАЖЯ дээр санал авахаа ирүүлээд байна!
ХОВОР АМЬТАН БОЛОХ УГАЛЗ, ТЭХ, ИДЛЭГ ШОНХОР БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААС НЬ ХАРЖ ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ БИЗНЕС БИШ. МАНАЙ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН КОНВЕНЦИУД, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ХУУЛЬ, АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН 93-Р ТОГТООЛ, ХОВОР АМЬТАН ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЗЭРЭГ ОЛОН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧИЖ, ТЭДГЭЭР АМЬТДЫН НӨӨЦ, СҮРГИЙН БҮТЦИЙГ АЛДАГДУУЛСНААР ТЭР АМЬТАД ЗЭРЛЭГ АМЬТДЫН ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭНД БАЙДГИЙН ХУВЬД БУСАД АМЬТДЫГ Ч ЭРСДЭЛД ОРУУЛАХ АЮУЛТАЙ БӨГӨӨД БАЙГАЛИЙН ТЭНЦЛИЙГ АЛДАГДУУЛАХ НЭН ХОРТОЙ ШИЙДВЭР БОЛНО!
ИЙМД ЭНЭ ЗҮЙЛ ЗААЛТУУДЫГ ЭРГЭН ХАРЖ ХУУЧИН ЖУРМААР НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ АГНУУРЫН ЗАРЧМЫГ БАРИМТЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ЮМ.
Энэ талаар БОАЖЯ, Н.Уртнасан сайд, Байгаль орчны болон Төсвийн байнгын хороод, ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД, ШУА-ын Сорилын Биологийн хүрээлэн, УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ нарт Монголын байгаль, ан амьтан хамгаалах холбооноос хүргүүлж байна!!!