
Худалдааны салбарын нийт борлуулалт 2021 оны эхний найман сард 16.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар буюу 3.1 их наяд төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ өсөлтөд шатахууны худалдаа, хүнсний худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин зочид буудлын орлого энэ оны эхний эхний найманд сард 108.9 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувь /2.4 тэрбум/ буурсан үзүүлэлт юм. Гурав болон түүнээс дээш одтой буудлын орлого 3.7 тэрбум төгрөгөөр буурсан нь томоохон нөлөө үзүүлжээ.
Түүнчлэн нийтийн хоолны салбарын орлого 352.9 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 38.9 тэр бум төгрөгөөр буурчээ. Үүнд рестораны орлого 36.7 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.